Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
ЭХЛЭЛ
Улс төр
Эдийн засаг Уул уурхай
Дэлхий дахинд
Хууль эрхзүй
Нийгэм соёл
Хүн байгаль
Спорт
Эрүүл мэнд
  • ЭХЛЭЛ
  • Улс төр
  • Эдийн засаг Уул уурхай
  • Дэлхий дахинд
  • Хууль эрхзүй
  • Нийгэм соёл
  • Хүн байгаль
  • Спорт
  • Эрүүл мэнд

Байден: Нам, эх орныхоо төлөө нэрээ татлаа

2024-7-22
0
ЖИРГЭХ

АНУ-ын тэргүүн Жо Байден 7 сарын 21-нд Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанаас гарч буйгаа мэдэгдэв. Тэрбээр “Би дахин сонгогдохыг хичээсэн, гэвч сунгаанаас гарч Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуустал ажил үүрэгтээ анхаарлаа төвлөрүүлэх нь манай нам ба улс орны хувьд өлзийтэй гэж үзлээ” хэмээжээ. “Байдены 2 зөвлөх л түүнийг ятгаж сунгаанаас гаргалаа. Ерөнхийлөгч өнгөрсөн амралтын өдрүүдэд Майк Донилон ба Стив Рикеттитэй Рехобот-Би хот дахь өргөөндөө уулзсан” гэж “Politico” бичжээ. 
Байден нэрээ татахдаа Дэд ерөнхийлөгч Камала Харрисыг дэмжиж буйгаа илэрхийлэв. Мөн Билл Клинтон, түүний гэргий Хиллари нар бас Камала Харрисыг дэмжжээ. Дашрамд дурдахад, Дэд ерөнхийлөгч Камала Харрисын сонгуулийн штаб хэдхэн цагийн дотор “ActBlue”-р дамжуулан 46,7 сая доллар цуглуулж чадсан. 

Сануулахад, дэлхийн тэргүүн баян Илон Маск “Камала Харрис бол Александр Соросын ээлжит нэгэн хүүхэлдэй. Түүнийг тэрбумтны хүү удирддаг” хэмээсэн. Гэхдээ Ардчилсан нам хэнийг Ерөнхийлөгчид дэвшүүлэх тухай албан ёсны шийдвэрээ гаргаагүй байгаа. 
Ерөнхийлөгчид бие даан нэрээ дэвшүүлсэн, Ардчилсан намын хамгийн алдартай гишүүдийн нэг Роберт Кеннеди –Бага энэ талаар “Манай нам Ерөнхийлөгчид нэр дэвших хүнээ ил тодоор сонгож тодруулах ёстой” гэж хэллээ. 

Харин АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын спикер Майк Жонсон “Байден яг одоо огцрох ёстой. Хэрэв тэр Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх сунгаанд оролцох чадваргүй бол Ерөнхийлөгчөөр ажиллах ч эрхгүй” хэмээн мэдэгдлээ. “CNN” мэдээлэхдээ “Ерөнхийлөгч Байден нэрээ албан ёсоор дэвшүүлэхээ больсон нь түүний эрүүл мэндтэй холбоогүй” гэж тайлбарлав. 
Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Дональд Трамп “Байден бол Америкийн түүхэнд байгаагүй муу Ерөнхийлөгч. Камала Харрисыг ялах нь Байденыг ялахаас ч амархан” гэж мэдэгдлээ. Тэрбумтан Дэвид Сакс “Цагаан ордны өнөөгийн эзэн Байден бол Америк гүрнийг “бананы улс” болгож хувиргасан буруутан. Байден ингэж нэг юм “бананы улс”-даа төрийн эргэлтийн дүнд уначихлаа” хэмээжээ. 
#МЦогзолмаа орчуулав.

0
ЖИРГЭХ
Санал болгох
АНУ: Японы төлөө цөмийн зэвсэг хэрэглэхэд бэлэн
Белоруссын шүүх герман эрд цаазын ял ногдуулав
Байден: Нам, эх орныхоо төлөө нэрээ татлаа
Японы ЕС уучлал гуйв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    2025-06-09
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    2025-06-09
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    2025-06-09
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    2025-06-09
  • Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Эрдэнэсийн хүүхдүүд” баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин буурах эрсдэл тулгарлаа
    2025-05-29
  • Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА
    2025-05-28
  • “ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-05-28
  • “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН МЕНЕЖЕРҮҮД УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
    2025-05-28
  • Хуулийн төсөл өргөн барьлаа
    2025-05-28
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүгийн дэмжлэг үзүүлэх журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа
    2025-05-28
  • Ахмад настан сувилуулахад нийгмийн халамжийн сангаас олгох эрхийн бичгийн жишиг үнийн хэмжээг тогтоолоо
    2025-05-28
  • Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28
  • Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газарт итгэл хүлээлгэвэл би үлдэнэ, үгүй бол огцорно
    2025-05-28
ЭХЛЭЛ Улс төр Эдийн засаг Уул уурхай Дэлхий дахинд Хууль эрхзүй Нийгэм соёл Хүн байгаль Спорт Эрүүл мэнд
Вэб сайт хийх