Саудын Араб улсын хунтайж Мухаммед бин Салманы мэдэгдэл дэлхийн "чихийг дэлдийлгэв". "Хунтайж Европт дайн зарлалаа”, "Тэр дэлхийн хамгийн нөлөө бүхий удирдагч болохыг хүсч байна" гэх зэргээр олон улсын ХМХ шуугиж байна. Хунтайж Мухаммед бин Салман “Ойрхи Дорнод ойрын 5 жилд шинэ Европ болж хувирна, тэр бүү хэл удахгүй тэднийг дэлхийн тавцан дээр орлож чадна...
Энд би Саудын Араб, Бахрейн, Кувейт, Катар, АНЭУ, Оман, Ливан, Египет, Иордан, Иракийн тухай ярьж байна.... Дэлхийн олон орон бидний жишгийг даган дуурайж эхэлнэ. Бурхны авралаар ирэх 30 жилд даяаршсан сэргэн мандалт Ойрхи Дорнодод л тохиох болно. Ийм өөрчлөлт шинэчлэлд тэмүүлэхийг саудчуудын дайн гэж хэлж болно, бас миний хувийн дайн.... Ойрхи Дорнодыг дэлхийн манлайд хүрэхийг харсны дараа л би үхнэ. Миний тавьсан зорилтууд 100% биелнэ гэдэгт итгэлтэй байгаа" гэж мэдэгджээ.
Европын байр суурийг Ойрхи Дорнод эзэлнэ гэж хунтайж мэдэгдэв
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог ханганаУржигдар 13 цаг 24 мин
-
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн ЗГ шийдвэр гаргалааУржигдар 13 цаг 22 мин
-
Оны шилдэг эмэгтэй шагналд нэр дэвшиж байна2025-04-30
-
Сургалтанд хамрагдлаа2025-04-30