Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
ЭХЛЭЛ
Улс төр
Эдийн засаг Уул уурхай
Дэлхий дахинд
Хууль эрхзүй
Нийгэм соёл
Хүн байгаль
Спорт
Эрүүл мэнд
  • ЭХЛЭЛ
  • Улс төр
  • Эдийн засаг Уул уурхай
  • Дэлхий дахинд
  • Хууль эрхзүй
  • Нийгэм соёл
  • Хүн байгаль
  • Спорт
  • Эрүүл мэнд

Өмнөд Солонгос нохой идэхийг хориглох хууль батална

2023-9-19
0
ЖИРГЭХ

Өмнөд Солонгосын парламентын гишүүд нохойн махыг хүнсэнд хэрэглэхийг хориглох тусгай хуулийг батлахаар төлөвлөж байгаа талаар мэдэгдлээ. Энэ асуудлаар эрх баригч нам болон сөрөг хүчний гол намын  гишүүд санал нэгджээ. Парламентад олонх болсон Ардчилсан нам (сөрөг хүчний гол нам) хууль тогтоох байгууллагын энэ улирлын сүүлчийн хуралдаан дээр  шинэ хуулийн төслийг батлахыг санал болгов. “Ерөнхийлөгч Юн Сүк Ёлын нам буюу “Ард түмний хүч” консерватив намын депутатууд ч тэдний энэ саналыг дэмжиж буйгаа илэрхийлсэн тул шинэ хуулийг батлах саналын тоо хангалттай хүрнэ. Тиймээс нохой үржүүлдэг фермерүүдийн эсэргүүцлийг үл харгалзан Нохойн мах идэхийг хориглох хууль батлагдах шинжтэй” гэж тоймчид үзэж байна. Эрх баригч намын улстөрийн бодлогын хорооны тэргүүн Пак Дэ Чхоль “Манай 10 сая орчим фермер, айл өрх өнөөдөр нохой үржүүлж махыг нь зарж байна. Гэсэн ч одоо нохой иддэг уламжлалыг халах цаг ирлээ” хэмээн мэдэгджээ. “Түүнчлэн нохойн мах иддэг уламжлалыг Өмнөд Солонгосын Амьтан хамгаалах нийгэмлэгийнхэн эсэргүүцэж байгаа” гэж “Bloomberg” агентлаг мэдээллээ. 
Сүүлийн жилүүдэд Солонгост нохойн мах идэх нь эрс багассан, энэ уламжлал амь бөхтэй байсаар байгаа. Өмнө нь ийм хууль гаргах оролдлого удаа дараа гарч байсан ч нохойн фермүүд, мөн зоогийн газруудын эздийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч бүтэлгүйтэж байсан юм.
Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай Ким Кеон Хи энэ уламжлалыг эрс эсэргүүцэж хориглохын төлөө тэмцдэг тухай тус орны ХМХ мэдээлэв. Хатагтай Ким 8 сард Амьтан хамгаалах нийгэмлэгийн хэвлэлийн хуралд оролцож “Нохойн махны үйлдвэрлэлийг бүрмөсөн хориглох хүртэл та нартай хамтран ажиллах болно” гэж амлажээ. 
2024 оны 4 сард тус оронд парламентын сонгууль болно. Иймээс эрх баригч нам, сөрөг хүчний гол намын гишүүд “Нохой үржүүлж махыг нь зардаг хүмүүс орлогын эх үүсвэрээ алдах тул бид хөнгөлөлт татаас олгож шинэ нөхцөлд дасан зохицоход тусална” гэж амлажээ. 

#МЦогзолмаа орчуулав.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголын говиос 25 мянган жилийн өмнөх эртний хүний яс олджээ
Археологийн хүрээлэнгийн нэгэн шинэ нээлт болно
“Авьяаслаг Уурхайчин” шоунд амжилттай оролцлоо
Итали: Ковидтой учраас алуурчны ялыг хөнгөрүүлсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    2025-06-09
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    2025-06-09
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    2025-06-09
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    2025-06-09
  • Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Эрдэнэсийн хүүхдүүд” баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин буурах эрсдэл тулгарлаа
    2025-05-29
  • Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА
    2025-05-28
  • “ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-05-28
  • “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН МЕНЕЖЕРҮҮД УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
    2025-05-28
  • Хуулийн төсөл өргөн барьлаа
    2025-05-28
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүгийн дэмжлэг үзүүлэх журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа
    2025-05-28
  • Ахмад настан сувилуулахад нийгмийн халамжийн сангаас олгох эрхийн бичгийн жишиг үнийн хэмжээг тогтоолоо
    2025-05-28
  • Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28
  • Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газарт итгэл хүлээлгэвэл би үлдэнэ, үгүй бол огцорно
    2025-05-28
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    291 үзсэн
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    35 үзсэн
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    28 үзсэн
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    28 үзсэн
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    0 сэтгэгдэл
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    0 сэтгэгдэл
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    0 сэтгэгдэл
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    0 сэтгэгдэл
ЭХЛЭЛ Улс төр Эдийн засаг Уул уурхай Дэлхий дахинд Хууль эрхзүй Нийгэм соёл Хүн байгаль Спорт Эрүүл мэнд
Вэб сайт хийх