Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
ЭХЛЭЛ
Улс төр
Эдийн засаг Уул уурхай
Дэлхий дахинд
Хууль эрхзүй
Нийгэм соёл
Хүн байгаль
Спорт
Эрүүл мэнд
  • ЭХЛЭЛ
  • Улс төр
  • Эдийн засаг Уул уурхай
  • Дэлхий дахинд
  • Хууль эрхзүй
  • Нийгэм соёл
  • Хүн байгаль
  • Спорт
  • Эрүүл мэнд

Монголын говиос 25 мянган жилийн өмнөх эртний хүний яс олджээ

2024-12-12
0
ЖИРГЭХ

Монгол нутгаас плейстоцены үеийн эртний хүний олдвор олдсон талаар ШУА-ийн болон Польшийн Вроцлавын их сургуулийн Археологийн хүрээлэнгээс хамтран мэдээллээ.

 

Монгол, Польшийн археологичдын хамтарсан судалгаа 2014 оноос эхэлжээ. “Цахиуртын хөндий: Эртний нуурууд, эртний агуйнууд” эрдэм шинжилгээний төслийн үр дүнд Өмнөговь аймгийн Булган сумын нутагт оршдог Хөтөл усны агуйн VII соёлт давхаргаас эртний хүний яс олдсон байна. Энэ нь монгол орны нутгаас олдсон плейстоцены үеийн хүний хоёр дахь олдвор юм. Мөн сүүлийн таван жилийн хугацаанд Зүүн хойд Азийн бүс нутгаас олдож буй эртний хүний анхны олдвор гэдгийг ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал Г. Эрэгзэн тодотгов.

 

Археологи, палеоэкологийн судалгаанд Цахиуртын хөндийн өмнөд хэсэгт оршдог хэд хэдэн эртний нуурыг сонгон авчээ. Палеолитын үеэс шинэ чулуун зэвсгийн үеийг дуустал хугацаанд эртний нууруудын эрэгт хүн төрөлхтөн идэвхтэй суурьшсан байдаг. Хойд талаараа Цахиуртын хөндийг тойрсон Арц Богдын нурууны уулархаг бүсэд хийсэн судалгааны явцад шинээр томоохон дурсгалт газруудыг илрүүлэн олжээ. Хөндийгөөс палеолитын үеийн олон нээлттэй суурин олдсон бөгөөд тэнд цахиураас гадна ногоон өнгийн кварцит, улаавтар хаш, хар өнгийн цахиур өөр төрлийн чулуугаар хийсэн зэвсгүүд ч олджээ.

Амьтны яс, чулуун зэвсэг, ясан сувсаас гадна хүний шүд олджээ. Энэ нь 25 мянган жилийн өмнөх үед холбогдож байгаа юм.

Шүд нь насанд хүрсэн хүнийх аж. Энэ нь монгол нутгаас олдож буй плейстоцены үеийн хүний хоёр дахь удаагийн олдвор юм. Эхнийх нь Хэнтий аймгийн Салхит гэдэг газраас олдсон хүний гавлын ясны оройн хэсэг байжээ. Хөтөл усны агуйн шүд нь археологийн малтлага судалгааны явцад олдсон шүд юм. Энэ нь 25 мянган жилийн өмнө Монгол Алтайн нуруунд амьдарч байсан хүмүүсийн гарал үүслийн тухай асуултад хариулах ДНХ-ийн ирээдүйн судалгааны сэдэв олох маш чухал нээлт гэж археологичид үзэж байна.

 

Энэ үеэр ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал, доктор /Ph. D/, дэд профессор Г.Эрэгзэнгээс дараах асуултад хариулт авав. 

 

-Хоёр улсын хамтарсан археологийн судалгааны үр дүнг танилцуулна уу? 

-Монгол, Польшийн хамтарсан экспедиц бол Монгол Улсын ШУА-ийн Археологийн хүрээлэн болон Польшийн Вроцлавын их сургуулийн Археологийн хүрээлэнгийн төслийг хэрэгжүүлж буй. Энэхүү төслийн зорилго бол говийн бүс нутагт археологийн судалгаа хийж, эртний чулуун зэвсэг болон чулуун зэвсэгтэй холбоотой хүний эд зүйлсийг илрүүлж олох, хүний ул мөрийг илрүүлэх зорилготой судалгааны экспедиц ажиллаж байгаа.

 

Хамтарсан экспедиц хоёр жилийн хугацаатай Өмнөговь аймгийн Булган сумын Хөтөл усны агуйд 3,5 метр гүнд археологийн малтлага судалгаа хийсэн. Эндээс нэлээн олон соёлт давхаргууд буюу хүний олон үеийн ул мөрүүдийг илрүүлж олсон. Түүний 7 дугаар соёлт давхарга буюу одоогоос 25 мянган жилийн өмнө холбогдох соёлтдавхаргаас хүний үүдэн шүдний үлдэгдэл илэрч олдсон. Үүдэн шүдний үлдэгдэлд он цаг тогтоох судалгаа хийснээр одоогоос 24 мянга 700 орчим жилийн настай хүний ясны үлдэгдэл гэдгийг тогтоосон. Энэ ясны үлдэгдэл маш жижигхэн. Үүнээс бид маш бага хэмжээний буюу 2 мг дээжийг авч он цаг тогтоох шинжилгээг хийсэн. Цаашдаа нарийвчилсан генетикийн шинжилгээг хийх зорилготой байна. Зарим судалгааны шинжилгээний ажил эхлээд явж байгаа. Энэхүү эх олдворын хувьд бусад олдворын хамт манай ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн сан хөмрөгт хадгалагдаж байгаа.

 

-Бусад олдворын талаар товч дурдвал? 

-Бусад олдвор нь чулуун зэвсгийн олдворууд юм. Тухайн үеийн хүмүүсийн хийж байсан чулуун зэвсэг, аж ахуйн багажууд, амьтны ясаар хийсэн гоёл чимэглэлийн зүйлс багтаж байна. Тэгэхээр 25 мянга орчим жилийн өмнө говьд оршин сууж байсан хүмүүсийн ул мөр гэж ойлгож болно.

 

-Өмнө нь энэ төрлийн олдвор олдож байсан болов уу? 

-Чулуун зэвсгийн олдворууд болон ясаар хийсэн эртний хүний олдвор манай нутгаас маш их хэмжээгээр олддог. Харамсалтай нь яг хүний өөрийнх нь эд эрхтэн, ясны үлдэгдэл маш цөөхөн олдож байсан. Өмнө нь 2006 онд Хэнтий аймгийн Норовлин сумын Салхит гэдэг газраас хүний гавлын яс олдож байсан. Он цагийн хувьд 39-40 мянга орчим жилийн настай, эмэгтэй хүний гавлын үлдэгдэл болох нь мэдэгдсэн. Харин энэ удаа олдсон яс хоёр дахь, том хэмжээний бөгөөд шинжлэх ухаанд ач холбогдолтой олдвор юм. Ялангуяа дэлхийд ховорт тооцогддог, хүний ясны үлдэгдэл гэдгээрээ онцлог юм.

 

-Генетикийн шинжилгээг хэр хугацаанд хийх вэ. Шинжилгээний дүнгээр өөр ямар тодорхойлолт гарч ирэх боломжтой вэ? 

-Генетикийн шинжилгээ хийж байгаа гол шалтгаан гэвэл энэхүү олдворын генийн мэдээллийг гаргаж ирнэ. Евро Азийн бүс нутагт хэд хэдэн генийн бүлэглэл байдаг. Жишээлбэл Денисовын агуйгаас гарсан хүн, Хятадын Бээжингийн хүн гэхчлэн манай бүс нутагт эрт үед үүнтэй ойролцоо цаг үед амьдарч байсан хүмүүстэй ижил нэг угсааны эсвэл өөр хүн үү гэдгийг, дээр нь төрөхийн судалгаа давхар гараад ирнэ.

Генетикийн шинжилгээний эхний ажил хийгдэж байгаа. Ойрын 1-2 жилийн хугацаанд үр дүн гарч, олон улсын хэвлэлд нийтлэн олны хүртээл болно гэж бодож байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголын говиос 25 мянган жилийн өмнөх эртний хүний яс олджээ
Археологийн хүрээлэнгийн нэгэн шинэ нээлт болно
“Авьяаслаг Уурхайчин” шоунд амжилттай оролцлоо
Итали: Ковидтой учраас алуурчны ялыг хөнгөрүүлсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    2025-06-09
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    2025-06-09
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    2025-06-09
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    2025-06-09
  • Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Эрдэнэсийн хүүхдүүд” баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин буурах эрсдэл тулгарлаа
    2025-05-29
  • Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА
    2025-05-28
  • “ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-05-28
  • “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН МЕНЕЖЕРҮҮД УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
    2025-05-28
  • Хуулийн төсөл өргөн барьлаа
    2025-05-28
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүгийн дэмжлэг үзүүлэх журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа
    2025-05-28
  • Ахмад настан сувилуулахад нийгмийн халамжийн сангаас олгох эрхийн бичгийн жишиг үнийн хэмжээг тогтоолоо
    2025-05-28
  • Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28
  • Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газарт итгэл хүлээлгэвэл би үлдэнэ, үгүй бол огцорно
    2025-05-28
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    221 үзсэн
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    32 үзсэн
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    25 үзсэн
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    25 үзсэн
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    0 сэтгэгдэл
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    0 сэтгэгдэл
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    0 сэтгэгдэл
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    0 сэтгэгдэл
ЭХЛЭЛ Улс төр Эдийн засаг Уул уурхай Дэлхий дахинд Хууль эрхзүй Нийгэм соёл Хүн байгаль Спорт Эрүүл мэнд
Вэб сайт хийх