Узбекистан улсын экс Ерөнхийлөгч Ислам Каримовын том охин Гульнарагаас хурааж авсан 43,5 сая долларыг "Эхчүүд, нярай хүүхдүүдийн эндэгдлийг бууруулах" зориулалтаар байгуулсан НҮБ-ын хөтөлбөрийг дэмжихэд зарцуулахаар шийдсэн тухай “Uzbekistan Vision 2030” сан мэдээллээ. Уг хөтөлбөрийг ЮНИСЕФ, ЮНФПА, ДЭМБ гэсэн 3 байгууллага хэрэгжүүлж 30 сарын хугацаанд 600 мянган эмэгтэйчүүд, нярай хүүхдүүдийг хамруулах аж. Хөтөлбөрийн гол зорилгын нэг нь бага жинтэй нярай хүүхдүүдийн эндэгдлийг бууруулах. Одоо Узбекистанд ийм хүүхдүүдийн 75% нь амьдардаг, үүнийг 90% болгоход авлигын мөнгийг ашиглахаар эрх баригчид нь шийджээ.
“Uzbekistan Vision 2030” сан бол Гульнара Каримова зэрэг төр, ард түмний хөрөнгийг гадагш гаргасан хүмүүсийн хураагдсан хөрөнгө, мөнгийг эх орондоо буцаан авч ирдэг аж. Франц 2020 оны 5 сард Гульнара Каримовагийн 10 сая долларыг буцааж өгсөн ба 2022 оны 2 сард нэмж 10 сая долларыг шилжүүлсэн. Швейцарь улс 2020 оны 9 сард мөн л Гульнарагийн 131 сая долларыг Узбекистанд шилжүүлэх гэрээнд гарын үсэг зуржээ. Түүнчлэн 2022 оны 2 сард Узбекистан, Швейцарь 2 гэрээ байгуулж Гульнара ба түүний хамсаатнуудын мөнгийг НҮБ-ын санд өгөхөөр тохирсон. Энэ мөнгийг тогтвортой хөгжил, ядуурал ба өлсгөлөнг устгах, чанартай боловсрол олгох, хүйсийн тэгш эрхийн төлөөх тэмцэл, цэвэр ус ба ариун цэвэр халдваргүйжүүлэлтийн ажилд, бас эдийн засгийн өсөлт зэрэгт зарцуулах юм байна.
Узбекистаны Хууль зүйн яам 2022 оны 9 сард Гульнара Каримовагийн гадаадад байгаа мөнгөний хэмжээ бараг 1,3 тэрбум доллар гэж мэдэгдсэн юм.
Нэмж өгүүлэхэд, Узбекистан 2013 онд Гульнара Каримовагийн эсрэг эрүүгийн 2 хэрэг нээж түүнийг "Их хэмжээний мөнгө хулгайлсан, татвараас зайлсхийсэн, хууль бусаар хөрөнгөжсөн" гэж буруутгасан. Улмаар 2015 онд түүний эхний хэрэгт 5 жилийн ял, харин 2017 онд 2 дахь хэрэгт 10 жил хорих ял оноожээ. Харин Европын орнууд 2012 оноос Гульнара Каримовагийн гэмт хэргүүдийг мөрдөж шүүж эхэлсэн. 2018 онд Швейцарь 2 банкны 5 дансанд байсан Гульнарагийн 555 сая долларыг хураан авчээ.... Узбекистаны Шүүх 2020 оны 5 сард Гульнарад 3 дахь эрүүгийн хэрэг нээж "Мафи байгуулсан, бусдыг шантаажилсан" зэрэг хэрэгт 13 жилийн ял ногдуулсан. Одоо тэр Ташкентын ойролцоох хорих ангид ял эдэлж байгаа.
#МЦогзолмаа орчуулав.
Узбекистан “авлигын” мөнгөөр эх, хүүхдийн эндэгдлийг бууруулна
2023-9-20
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.