АНУ-ын экс Ерөнхийлөгч Дональд Трамп саяхан “NBC” телевизэд ярилцлага өгчээ. “Америкийн фэйк хэвлэл мэдээллийн хэрэгсэл одоо Украины дайны тухай юу ч дуугарахаа больжээ, энэ бол Киевийн хувьд муу мэдээ. Тэгээд ч энэ бүхэн АНУ-ын сэтгүүл зүй шударга бус болохыг илтгэж байна, түүнчлэн Украин үнэн хэрэгтээ ялагдаж байгаа гэсэн үг... Танай “NBC” телевиз энэ сэдвээр бараг мэдээлэхээ больсон. Бас “ABC”, “CBS” ч ялгаагүй дайны тухай мэдээ алга.... Би хувьдаа аль нэг талд орохгүй, зүгээр л хүмүүсийг алж талахаа болихыг уриалдаг. Гэтэл тэнд мянга мянгаараа хөнөөгдөж байна. Хүмүүсийг алахаа болиосой гэж л би хүсдэг” хэмээн Трамп хэлжээ. Хөтлөгч “Та дайныг ганц хоногт дуусгана гэсэн. Хүмүүс гэхдээ Ерөнхийлөгч Путин эзэлсэн газар нутгаа хадгалж үлдэнэ гэж айж байх шиг ээ?” гэж түүнээс асуув. Трамп “Үгүй ээ, үгүй. Би бүгдийн хувьд шударга хэлцээ хийнэ. Би яг хэлэлцээр хийж болох юмыг л санал болгож чадна. Крым ба бусад бүс нутгийн тухай хэлэлцэх боломжтой. Оросын хяналтад багахан хэмжээний газар нутаг байхад уг нь хэлэлцээр хийх байсым. Хэн ч хэнийг ч алаагүй байхад хэлэлцээр хийж болох байлаа. Харин одоо Украин улс оршино гэдэгт хэн ч итгэлтэй биш байна. Үйл явдал Украинд таагүй өрнөж байгаа" хэмээжээ.
#МЦогзолмаа орчуулав.
Трамп: Фэйк ХМХ дуугүй болсон, тэгэхээр Украин ялагдаж байна
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог ханганаУржигдар 13 цаг 24 мин
-
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн ЗГ шийдвэр гаргалааУржигдар 13 цаг 22 мин
-
Оны шилдэг эмэгтэй шагналд нэр дэвшиж байна2025-04-30
-
Сургалтанд хамрагдлаа2025-04-30