Герман улс өнөөдөр ч ОХУ-аас нефть худалдаж авсаар байгаа төдийгүй хэмжээг нь 12 дахин нэмжээ. Гэхдээ тэд шууд Оросоос авахгүй, харин Энэтхэгээр дамжуулан худалдан авч байгаа аж.
“Европын импортын зах зээл дээр 2022 онд Оросын нефтийн эзлэх хувь хэмжээ 23,3% буурч 116,9 сая тонн болсон. Гэхдээ Европ өнөөдөр “саарал импорт” зэрэг схем ашиглан оросуудаас нефть худалдаж авсаар байгаа” гэж Англий Эрчим хүчний хүрээлэн зарлав. Германы Статистикийн газар “Манай улс 2022 оны 1-7 сард Энэтхэгээс нефть, нефтийн бүтээгдэхүүн импортлох хэмжээгээ 12 дахин нэмжээ. Энэ бол өмнөх оны мөн үетэй харьцуулсан үзүүлэлт. Герман энэ зориулалтаар 451 сая евро зарцуулсан, өсөлт 1100%. Ийм нийлүүлэлтийн гол ашгийг Энэтхэгийн томоохон компаниуд, бас Оросын хөрөнгө оруулагчид хүртэж байна” хэмээн мэдээллээ.
Орос улс 2022/2023 санхүүгийн жилд Энэтхэгийн хувьд гол нефть экспортлогч болж, нийлүүлэлтээ 19 дахин нэмж 41 сая тонн хүргэжээ.
Германчууд ОХУ-аас авдаг нефтиэ 12 дахин нэмжээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог ханганаУржигдар 13 цаг 24 мин
-
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн ЗГ шийдвэр гаргалааУржигдар 13 цаг 22 мин
-
Оны шилдэг эмэгтэй шагналд нэр дэвшиж байна2025-04-30
-
Сургалтанд хамрагдлаа2025-04-30