Оросын Засгийн газар дотоод зах зээлээ тогтворжуулахын тулд бензин ба дизелийн экспортоо түр хязгаарлах шийдвэр гаргасан тухай “ТАСС” агентлаг өнөөдөр мэдээлэв. “Ерөнхий сайд Михаил Мишустин авто машины бензин, дизель түлшний экспортыг түр хугацаанд хязгаарлах тогтоолд гарын үсэг зурлаа. Дотоодын зах зээл дээр түлшний үнийг тогтворжуулах зорилгоор Засгийн газар ийм шийдвэр гаргасан. Түр зуурын энэ хязгаарлалтын тусламжтай зах зээлд нийлүүлэх түлшний хэмжээг нэмэгдүүлж улмаар хэрэглэгчдэд зарах үнэ ханш буурна” хэмээн ОХУ-ын Сайд нарын танхимын хэвлэлийн алба мэдээлэв.
Нэмж өгүүлэхэд, Орост сүүлийн саруудад бензин, дизель түлшний биржийн үнэ дээд түвшинд хүрсэн. Харин энэ 7 хоногоос эхлэн буурч байна. Оросын Засгийн газар өмнө нь энэ асуудалтай холбогдуулан хэдэн шийдвэр гаргажээ. Тухайлбал, биржид нийлүүлэх бензин, түлшний хэмжээг нэмсэн. Түүнчлэн хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчдийн хэрэгцээнд зориулах түлшний хэмжээнд өдөр бүр мониторинг хийж шаардлагатай тохиолдолд шуурхай арга хэмжээ авч байгаа аж. Энэ талаар Оросын Шадар сайд Александр Новак тайлбарлахдаа “Дэлхийн зах зээл дээр нефтийн бүтээгдэхүүний үнэ өссөн, бас доллартай харьцах рублийн ханш буурсан учраас түлшний бөөний үнэ нэмэгдсэн юм” хэмээжээ.
ОХУ бензин, дизелийн экспортоо түр хязгаарлав
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог ханганаУржигдар 13 цаг 24 мин
-
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн ЗГ шийдвэр гаргалааУржигдар 13 цаг 22 мин
-
Оны шилдэг эмэгтэй шагналд нэр дэвшиж байна2025-04-30
-
Сургалтанд хамрагдлаа2025-04-30