Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
ЭХЛЭЛ
Улс төр
Эдийн засаг Уул уурхай
Дэлхий дахинд
Хууль эрхзүй
Нийгэм соёл
Хүн байгаль
Спорт
Эрүүл мэнд
  • ЭХЛЭЛ
  • Улс төр
  • Эдийн засаг Уул уурхай
  • Дэлхий дахинд
  • Хууль эрхзүй
  • Нийгэм соёл
  • Хүн байгаль
  • Спорт
  • Эрүүл мэнд

Т.Карлсон: Путинээс ярилцлага авахыг ЗГ хориглосон

2023-9-25
0
ЖИРГЭХ

Америк гүрний хамгийн алдартай сэтгүүлч Такер Карлсон Швейцарийн “Die Weltwoche” сэтгүүлд ярилцлага өгчээ. 

Асуулт: Хэвлэл мэдээллийн хэрэгслийг (ХМХ) 4 дэх засаглал гэдэг ч итгэл хүлээх тал дээр маш ноцтой асуудалтай. Зөвхөн Америкт ийм нөхцөл байдал үүсчихсэн юм биш ээ. Манай Швейцарьд ч ялгаагүй. ХМХ зориуд, санаатайгаар төөрөгдүүлж, худлаа мэдээлэл цацан сурталчилгаа хийдэг гэж америкчуудын тал нь итгэдэг хэмээн “YouGov” мэдээллээ. “YouGov” бол Америкийн олон нийтийн итгэлийг хүлээсэн цорын ганц, үндэсний мэдээллийн байгууллага, гэхдээ цаг агаарын суваг л даа! Та мэдээ мэдээллийн салбарт удаан ажилласан хүн. ХМХ яагаад ийм гунигт байдалд орчихов? 

Т.Карлсон: Яагаад гэвэл, ардчиллыг устгахын тулд иргэдэд хүрэх мэдээллийг хянах ёстой. Бусад оронтой харьцуулахад ардчилсан улс орнуудад ХМХ-д итгэх итгэл бага, учир нь ардчилалтай газар энэ нь илүү их ач холбогдолтой гэж би хэлмээр байна. Хүмүүс авсан мэдээлэл дээрээ суурилж саналаа өгдөг. Ийм учраас хэрэв та тэдний саналыг хянахыг хүсвэл хүлээн авч буй мэдээллийг л хянахад хангалттай. АНУ-ын эрх баригчид сүүлийн хэдэн арван жилийн турш бүх ХМХ-г (сонин хэвлэл, мэдээллийн сувгууд....) бүгдийг нь маш хатуу чанд, түрэмгий байдлаар хянаж ирсэн, хянаж ч байгаа. 

Асуулт: Мэдээж, ХМХ-д ажиллаж байгаа хүмүүс үүнийг хүлээн зөвшөөрөхгүй шүү дээ?

Т.Карлсон: Мэдээж, гэхдээ тэднийг айлгачихсан. Сэтгүүлчид зүгээр л айж байна, иймээс зөвшөөрдөг. Сэтгүүлчид өнөөдөр Засгийн газрыг, том компаниудыг удирддаг хүмүүсийг гомдоох юм хэлэхээс айдаг. Тиймээс хэлэхгүй, дуугарахгүй. Энэ үнэхээр гаж үзэгдэл, тэд уг нь төр засгийн эрхэнд байгаа хүмүүсийг хариуцлагад татахын төлөө хүчин зүтгэх ёстой. Гэтэл үүний оронд тэд бүхнийг эсрэгээр хийж байна. 
Жишээ нь, АНУ-д үйлдвэрлэсэн вакцин үнэндээ хүн амын хувьд маш ноцтой хор уршигтай. Олон зуун сая хүн энэ вакциныг тариулсан даа. Гэтэл энэ талаар ямар ч мэдээ мэдээлэл алга. Жинхэнэ, бодит мэдээлэл байхгүй, яагаад гэвэл хориглочихсон.
Энэ талаарх үнэнийг хэлсний төлөө олон сурвалжлагч, сэтгүүлчийг халж байна. Тэрхүү вакцины үр ашиг, аюулгүй байдлын тухай асуудлыг сөхлөө гэж тэр шүү! Ийм учраас үнэн бодит байдлыг ард түмэн мэдэхгүй. Үнэхээр солиорол! Ардчилал хэрэгждэг байсансан бол хэрэв ямар нэг эм тариаг хүн бүр хэрэглэх ёстой гэж дээрээс зааж тогтоосон тохиолдолд түүнийг аюултай эсэх, үйлчилдэг эсэх талаар мэдээлэх нь ХМХ-н үүрэг билээ. Харин манайд тэд эсрэгээр хийдэг. 
Өөр жишээ: Украины дайн. Украинд өрнөж буй үйл явдал бол үнэн хэрэгтээ хэт том 2 гүрний цөмийн зөрчил. Гэвч үнэнийг олж мэдэхийг америкчуудад хориглочихсоон. Би Ерөнхийлөгч Путинээс ярилцлага авах гэж оролдсоныг та мэдэж байгаа. Гэтэл АНУ-ын Засгийн газар намайг хориглосон, түүнээс ярилцлага авч болохгүй гэсэн. Бодоод үз дээ!!!
Намайг хэн ч хамгаалаагүй ээ. “За, байзаарай. Энэ залуу танд таалагдахгүй байж болно. Гэхдээ тэр хүн хүссэн хүнээсээ ярилцлага авах эрхтэй. Путин юу гэж хэлэхийг бид мэдэх эрхтэй” гэж нэг ч хүн, нэг ч ХМХ хэлээгүй гээд төсөөл дөө! Бид яагаад Путины санал бодлыг мэдэж болохгүй гэж? Яагаад? Хэн ч, нэг нь ч  энэ асуудлыг дэмжээгүй ээ. Надаас хэн ч юу ч асуугаагүй.
Би 54 настай. Би үргэлж татвараа төлдөг, хууль дүрмийг чанд мөрдөж баримталдаг. Би бол Америкийн иргэн. Би үнэндээ Жо Байден (Ерөнхийлөгч) болон Камала Харрисаас (Дэд ерөнхийлөгч) ч илүү үнэнч, төвийг сахигч, ёс зүйтэй америк хүн шүү! Тэгж ярих юм бол тэр Камала Харрис чинь бүр энэ оронд өсч хүмүүжээгүй хүн. Тэр Канадынх. Гэтэл тэд одоо надад жинхэнэ эх оронч америк хүн ямар байх ёстойг зааж зурж байх юмөө?! Канадын иргэн Дэвид Фрум намайг “үнэнч бус америк” гэж ярихаар миний бүр инээд хүрээд байх юм. Тэд юу ярих нь надад падлийгүй. Одоо би тэднийг сонсохгүй, үл тооно... 
#МЦогзолмаа орчуулав.
 

0
ЖИРГЭХ
Санал болгох
АНУ: Японы төлөө цөмийн зэвсэг хэрэглэхэд бэлэн
Белоруссын шүүх герман эрд цаазын ял ногдуулав
Байден: Нам, эх орныхоо төлөө нэрээ татлаа
Японы ЕС уучлал гуйв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    Өчигдөр 13 цаг 36 мин
  • Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангана
    Уржигдар 13 цаг 24 мин
  • Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн ЗГ шийдвэр гаргалаа
    Уржигдар 13 цаг 22 мин
  • Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж байна
    2025-05-06
  • Хөгжлийн банкыг экспорт импорт банк болгох хуулийн төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-05
  • ЭТТ ХК 3.5 их наядын татвар төлж, татвар төлөлтөөрөө тэргүүллээ
    2025-05-05
  • ЭТТ ХК-д дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг зарлаж байна
    2025-05-05
  • Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-04-30
  • Шадар сайд АНУ-аас2.0 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг татаж чадлаа
    2025-04-30
  • Л.Оюун-Эрдэнэ: Олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн уул уурхайн салбар, хөрөнгө оруулалтын шинэ хуудсыг хамтдаа нээцгээе
    2025-04-30
  • Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ
    2025-04-30
  • Ноолуур худалдан авах нэмэлт эх үүсвэр бүрдүүлж вексель гаргана
    2025-04-30
  • Нийслэлийн Засаг даргын дэргэдэх дөрвөн газрыг татан буулгалаа
    2025-04-30
  • Улаанбурхан өвчний дэгдэлтийн хариу арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо
    2025-04-30
  • Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ
    2025-04-30
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
    2025-04-30
  • Оны шилдэг эмэгтэй шагналд нэр дэвшиж байна
    2025-04-30
  • Сургалтанд хамрагдлаа
    2025-04-30
  • Засгийн газрын хуралдаанаас хойд бүсийн талаар дараах шийдвэрүүдийг гаргалаа
    2025-04-30
  • Албан татварын хөнгөлөлт эдлэхтэй холбоотой бүх нийтээр дагаж мөрдөх зөвлөмж гаргаж, арга зүйн зөвлөгөө өгнө
    2025-04-30
  • Хөгжлийн банкыг экспорт импорт банк болгох хуулийн төслийг УИХ-д өргөн барина
    318 үзсэн
  • Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн ЗГ шийдвэр гаргалаа
    238 үзсэн
  • Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж байна
    237 үзсэн
  • Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангана
    230 үзсэн
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    228 үзсэн
  • ЭТТ ХК 3.5 их наядын татвар төлж, татвар төлөлтөөрөө тэргүүллээ
    29 үзсэн
  • ЭТТ ХК-д дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг зарлаж байна
    24 үзсэн
  • ЭТТ ХК-д дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг зарлаж байна
    0 сэтгэгдэл
  • ЭТТ ХК 3.5 их наядын татвар төлж, татвар төлөлтөөрөө тэргүүллээ
    0 сэтгэгдэл
  • Хөгжлийн банкыг экспорт импорт банк болгох хуулийн төслийг УИХ-д өргөн барина
    0 сэтгэгдэл
  • Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж байна
    0 сэтгэгдэл
  • Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн ЗГ шийдвэр гаргалаа
    0 сэтгэгдэл
  • Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангана
    0 сэтгэгдэл
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    0 сэтгэгдэл
ЭХЛЭЛ Улс төр Эдийн засаг Уул уурхай Дэлхий дахинд Хууль эрхзүй Нийгэм соёл Хүн байгаль Спорт Эрүүл мэнд
Вэб сайт хийх