“Оросын цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс хойш Америк гүрэн 70 тэрбум гаруй долларыг Украины эдийн засагт тусламж хэлбэрээр өгсөн. Энэ 70 тэрбум доллараас 43 тэрбум долларыг цэрэг байлдааны ажиллагаанд зарцуулсан бол үлдсэн мөнгийг Украины эдийн засаг, нийгмийн халамж болон бусад зардалд зориулсан аж. Үүний зэрэгцээ Европын холбооны гишүүн орнуудын өгсөн зээл мөнгө 30 тэрбум евро давжээ” хэмээн өчигдөр “CBS” телевиз мэдэгдлээ. “Украины төсөв өнөөдөр эдийн засгийн үйл ажиллагаа, татвар хураамжаас бүрдэхээ бараг больсон. 2023 оны 6 сарын байдлаар энэ орны сан хөмрөгийн 49%-ийг төрийн өмч хөрөнгийн худалдаа, бас Өрнөдийн тусламж бүрдүүлж байна” хэмээн зарим шинжээч онцлон тэмдэглэв.
Харин АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Мажори Тейлор Грин энэ талаар “Америк гүрэн ийм байдлаар Украинд мөнгө өгч байгаа нь үнэн хэрэгтээ нацизмыг санхүүжүүлж буй хэрэг. Иймээс би болон манай намынхан эрс эсэргүүцэж байна” хэмээжээ.
Нэмж өгүүлэхэд, Украины Сангийн сайд Сергей Марченко сая “Манай улс 1,25 тэрбум долларыг Дэлхийн банкаар дамжуулан АНУ-аас нэмж авахаар боллоо. Энэ мөнгийг бид түшмэд, багш нар болон Хил хамгаалах газрын цэргүүд, эмнэлгийн ажилтнуудын цалин, бас тэтгэвэрт зориулан зарцуулах юм” хэмээн мэдэгдлээ.
#МЦогзолмаа орчуулав.
CBS: АНУ 2022 оноос хойш $70 тэрбумыг Украинд өгсөн
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог ханганаУржигдар 13 цаг 24 мин
-
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн ЗГ шийдвэр гаргалааУржигдар 13 цаг 22 мин
-
Оны шилдэг эмэгтэй шагналд нэр дэвшиж байна2025-04-30
-
Сургалтанд хамрагдлаа2025-04-30