Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
ЭХЛЭЛ
Улс төр
Эдийн засаг Уул уурхай
Дэлхий дахинд
Хууль эрхзүй
Нийгэм соёл
Хүн байгаль
Спорт
Эрүүл мэнд
  • ЭХЛЭЛ
  • Улс төр
  • Эдийн засаг Уул уурхай
  • Дэлхий дахинд
  • Хууль эрхзүй
  • Нийгэм соёл
  • Хүн байгаль
  • Спорт
  • Эрүүл мэнд

Judging Freedom: Өрнөд түүхийг мушгин гуйвуулж байна

2023-9-27
0
ЖИРГЭХ

Фашист Германы СС-н 14-р дивизийн "Галичина" залхаан цээрлүүлэх батальоны нацист, 98 настай Ярослав Ханкыг (Гунько) 9 сарын 22-нд Канадын парламентын гишүүд алга ташин угтан авч хүндэтгэл үзүүлсэн явдал дэлхий даяар маш их дуулиан тарилаа. Энэ үеэр мөн Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский болон Канад дахь бандеровчуудын төлөөлөл байлцжээ. СС буюу Германы ажилчны намын үндэсний соц намын цэрэгжүүлсэн анги нэгтгэлийн бүрэлдэхүүнд багтаж байсан харъяа “Галичина” дивизэд Украины үндсэрхэг үзэлтнүүд сайн дураараа элсч алба хашсан. “Галичина” дивиз харгис хэрцгийгээрээ бүр Германы фашистуудыг ч шоконд оруулж байсан. Чухам "Галичина" л оросууд болон еврейчүүд, польшууд, белоруссууд, словакуудыг аймшигтай тамлан зовоож асар олноор хоморголон хөнөөсөн юм. Дэлхийн II дайны дараа Нюрнбергийн трибунал албан ёсоор тогтоолж гаргаж "СС-н арми, дивизийг цэргийн гэмт хэрэгтнүүд" гэж зарласан. "Галичина" дивиз дайны үеэр голдуу Англи, АНУ-ын армид бууж өгчээ. Америкчууд, англичууд дайны дараа энэ фашистуудыг нууцаар Канад, Америк, Латин Америк руу дүрвүүлж зохих ял шийтгэлээ эдлэхээс "аварсан"... 
Канадын Оттава дахь Оросын Элчин сайд Олег Степанов уучлал гуйхыг Канадын эрх баригчдаас шаардав. ОХУ-ын Гадаад харилцааны яам “Канадын эрх баригчид түүхийг фашистжуулж оросуудыг үзэн ядуулах гэж оролдож буйг энэ орны олон нийт шүүмжилж улмаар үл дэмжинэ гэж найдаж байна” хэмээжээ. Польш мөн эсэргүүцэл илэрхийлэв. Канадад суугаа Польшийн Элчин сайд Витольд Дзельский “Фашистуудын гэм нүглийг цайруулахыг хэрхэвч зөвшөөрөхгүй гэж Польшийн парламентын Доод танхим мэдэгдлээ. Дэлхийн II дайны үеэр мянга мянган польшууд, еврейчүүдийг алж устгасныхаа төлөө хариуцлага хүлээх ёстой “Галичина” дивизийн фашистыг парламентдаа урьж асар хүндлэн хүлээж авсан Канад уучлал гуйх ёстой. Польш хэдий Украины холбоотон боловч ийм өөдгүй, муу этгээдүүдийг цагаатгахыг зөвшөөрөхгүй” хэмээн шаарджээ. 
Харин АНУ-ын Төрийн департментын албан төлөөлөгч Мэттью Миллер “Канадын Засгийн газар энэ хүний өнгөрсөн амьдралын тухай мэдээгүй гээд харамсч буйгаа илэрхийлсэн. Энэ бол зохих ёсны алхам” хэмээжээ. Зөвхөн Израиль улс одоо хүртэл энэ талаар ямар ч мэдэгдэл хийсэнгүй. 
АНУ-ын Тагнуулын төв газрын экс шинжээч Ларри Жонсон “Украины фашист Ханкыг үндэсний тэмцэгч, баатар мэт харуулахыг хичээж байна, энэ бол түүхийг гуйвуулж өөрчлөх гэсэн Өрнөдийн ээлжит оролдлого. Тэд үнэндээ Украиныг Орост ялагдаж байгааг нууж олон түмний анхаарлыг өөр тийш хандуулахыг хүсч байна... “Галичина” бол Германы жирийн арми биш, Бундесвер эсвэл Вермахтын энгийн анги ч биш. Энэ украинчууд үнэн хэрэгтээ Адольф Гитлерт үнэнчээр зүтгэхээ биечлэн тангарагласан эсэсовчууд. Тэд сугандаа тусгай шивээстэй.... " хэмээжээ. “Канад улс Дэлхийн II дайны үед ЗХУ-ын (Орос) холбоотон байсан, АНУ ба Англитай цуг. Бид хамтдаа нацистуудын эсрэг тулалдсан. Канадын Ерөнхий сайд Трюдо галзуу солиотой гэдгийг би мэднэ. Тэр бол авторитар лидер” гэж "Judging Freedom" телевизийн сэтгүүлч ярилаа.
Энэ хэргийн тухай дэлхий даяар шуугиж дуулиан мөддөө намдахгүй шинжтэй. Канадын парламентын спикер Энтони Рота өнөөдөр огцрохоо мэдэгдэв. Тэрбээр анх ярихдаа ЕС Трюдогийн шууд тушаалын дагуу фашистыг урьсан гэсэн. Гэвч хэсэг хугацааны дараа спикер Энтони Рота энэ үгээсээ татгалзаж өөртөө хариуцлага хүлээжээ. 
“Фашист Ханкыг парламентад урьсан явдлыг депутатууд эрс шүүмжиллээ. Фашизмын бүхий л хэлбэрийг хориглох тухай санаачилгыг сөрөг хүчний намын тэргүүн Ив-Франсуа Бланше гаргалаа. Түүний энэ санаачилгыг Канадын парламентад суудалтай бүх намын төлөөлөгчид санаа нэгтэй дэмжив” хэмээн “CTV” дамжууллаа.
Канад улсын Ерөнхий сайд Жастин Трюдо “Украины фашистыг парламентад урьсан гэж бид мэдээгүй... Бид бүгд Оросын суртал ухуулга, худал мэдээлэлд няцаалт өгч... Киевийг үргэлжлүүлэн дэмжих нь чухал” хэмээн мэдэгдлээ. Үүний хариуг АНУ-ын тэрбумтан Илон Маск барьж, “Би хэнийг ч шоконд оруулахыг хүсэхгүй байна. Гэхдээ энэ бүхэн бүгд Оросын худал мэдээлэл биш байх магадлалтай” хэмээжээ. 
#МЦогзолмаа орчуулав.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
АНУ: Японы төлөө цөмийн зэвсэг хэрэглэхэд бэлэн
Белоруссын шүүх герман эрд цаазын ял ногдуулав
Байден: Нам, эх орныхоо төлөө нэрээ татлаа
Японы ЕС уучлал гуйв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    Өчигдөр 13 цаг 36 мин
  • Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангана
    Уржигдар 13 цаг 24 мин
  • Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн ЗГ шийдвэр гаргалаа
    Уржигдар 13 цаг 22 мин
  • Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж байна
    2025-05-06
  • Хөгжлийн банкыг экспорт импорт банк болгох хуулийн төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-05
  • ЭТТ ХК 3.5 их наядын татвар төлж, татвар төлөлтөөрөө тэргүүллээ
    2025-05-05
  • ЭТТ ХК-д дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг зарлаж байна
    2025-05-05
  • Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-04-30
  • Шадар сайд АНУ-аас2.0 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг татаж чадлаа
    2025-04-30
  • Л.Оюун-Эрдэнэ: Олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн уул уурхайн салбар, хөрөнгө оруулалтын шинэ хуудсыг хамтдаа нээцгээе
    2025-04-30
  • Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ
    2025-04-30
  • Ноолуур худалдан авах нэмэлт эх үүсвэр бүрдүүлж вексель гаргана
    2025-04-30
  • Нийслэлийн Засаг даргын дэргэдэх дөрвөн газрыг татан буулгалаа
    2025-04-30
  • Улаанбурхан өвчний дэгдэлтийн хариу арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо
    2025-04-30
  • Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ
    2025-04-30
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
    2025-04-30
  • Оны шилдэг эмэгтэй шагналд нэр дэвшиж байна
    2025-04-30
  • Сургалтанд хамрагдлаа
    2025-04-30
  • Засгийн газрын хуралдаанаас хойд бүсийн талаар дараах шийдвэрүүдийг гаргалаа
    2025-04-30
  • Албан татварын хөнгөлөлт эдлэхтэй холбоотой бүх нийтээр дагаж мөрдөх зөвлөмж гаргаж, арга зүйн зөвлөгөө өгнө
    2025-04-30
  • Хөгжлийн банкыг экспорт импорт банк болгох хуулийн төслийг УИХ-д өргөн барина
    318 үзсэн
  • Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн ЗГ шийдвэр гаргалаа
    238 үзсэн
  • Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж байна
    237 үзсэн
  • Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангана
    231 үзсэн
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    228 үзсэн
  • ЭТТ ХК 3.5 их наядын татвар төлж, татвар төлөлтөөрөө тэргүүллээ
    29 үзсэн
  • ЭТТ ХК-д дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг зарлаж байна
    24 үзсэн
  • ЭТТ ХК-д дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг зарлаж байна
    0 сэтгэгдэл
  • ЭТТ ХК 3.5 их наядын татвар төлж, татвар төлөлтөөрөө тэргүүллээ
    0 сэтгэгдэл
  • Хөгжлийн банкыг экспорт импорт банк болгох хуулийн төслийг УИХ-д өргөн барина
    0 сэтгэгдэл
  • Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж байна
    0 сэтгэгдэл
  • Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн ЗГ шийдвэр гаргалаа
    0 сэтгэгдэл
  • Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангана
    0 сэтгэгдэл
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    0 сэтгэгдэл
ЭХЛЭЛ Улс төр Эдийн засаг Уул уурхай Дэлхий дахинд Хууль эрхзүй Нийгэм соёл Хүн байгаль Спорт Эрүүл мэнд
Вэб сайт хийх