АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимд олонх болсон Бүгд найрамдах намынхан 9 сарын 27-нд Пентагон буюу Батлан хамгаалах сайдынхаа цалинг 1 доллар болгож бууруулах шийдвэрийг баталсан тухай "The New York Times" мэдээлэв. Энэ шийдвэр гарахаас өмнө Пентагоны тэргүүн Ллойд Остины жилийн цалин 221 мянга гаруй доллар байсан юм. Дашрамд дурдахад, түүний хөрөнгийн нийт хэмжээ 7 сая доллар. Бүгд найрамдахчууд түүний цалинг ингэж огцом бууруулах болсон шалтгааныг тайлбарлахдаа “Бид Остины ажилд сэтгэл дундуур байна. Ийм байдлаар түүнийг халахыг хүсч байна” хэмээжээ. Харин анх энэ саналыг гаргасан Бүгд найрамдах намын сенаторч Маржори Тейлор Грин “Пентагоны тэргүүн Остин эх орныхоо үндэсний аюулгүй байдлыг золиосолж аюулд өртүүллээ... Тэр бол Афганистанаас цэргээ гаргахдаа, мөн цэргүүдээ коронавирүсийн эсрэг вакцинжуулалтад хамруулах үеэр олон, аймшигтай алдаа хийсэн" хэмээжээ.
Нэмж өгүүлэхэд, АНУ-д “Холманы дүрэм” гэсэн ойлголт бий. Өөрөөр хэлбэл Конгресс, Төлөөлөгчдийн танхим шаардлагатай гэж үзвэл холбооны хэмжээний төрийн албан хаагчдыг нэр зааж цалинг нь бууруулах эрхтэй. Тэд дээрх шийдвэрээ Батлан хамгаалахын зардлын тухай жил тутмын хуулийн төслийн хүрээнд гаргажээ. "Ер нь Бүгд найрамдахчууд уг хуулийн төслийг эрс эсэргүүцэж байгаа, яагаад гэвэл Украинд туслах тухай зардлыг багтаасан. Гэхдээ хэрэв АНУ 9 сардаа багтааж төсвийн төслөө батлахгүй бол Засгийн газарт “шатдаун” нүүрлэж бүх үйл ажиллагаа нь зогсоно" хэмээн “NYT” мэдээллээ.
#МЦогзолмаа орчуулав.
Пентагоны тэргүүний цалинг $1 болгож бууруулжээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог ханганаУржигдар 13 цаг 24 мин
-
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн ЗГ шийдвэр гаргалааУржигдар 13 цаг 22 мин
-
Оны шилдэг эмэгтэй шагналд нэр дэвшиж байна2025-04-30
-
Сургалтанд хамрагдлаа2025-04-30