2023 оны Нобелийн Энхийн шагналыг шоронд хоригдож буй Ираны тэмцэгч бүсгүй Наргиз Мохаммадид олгохоор шийдвэрлэсэн тухай Осло дахь Нобелийн шагналын хороо мэдээллээ. “Наргиз Мохаммади бол Иран улсад эмэгтэйчүүдийг дарлаж боолчлохын эсрэг тэмцэлд их хувь нэмэр оруулж байгаа. Манай энэ шагнал бол сүүлийн нэг жилийн турш Иранд эсэргүүцлийн ажиллагаа явуулж буй хүмүүст зориулсан” хэмээн тус хороо онцлов. Наргес Мохаммади 1972 онд Ираны Зенжан хотод төржээ. Тэрбээр их сургуулийн физикийн факультетэд суралцаж байхдаа хүний эрхийн төлөө тэмцэж эхэлсэн. Наргиз одоо “Хүний эрхийг хамгаалагчид” байгууллагын дэд ерөнхийлөгч бөгөөд өргөст торны цаанаас үйл ажиллагаагаа удирдан явуулсаар байгаа аж.
Нобелийн энхийн шагналыг Ираны бүсгүй хүртжээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ2025-06-09
-
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ2025-05-28
-
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ2025-05-28























