Оросын Алтай нутагт микро автобус замаас гарч онхолдсоны улмаас 3 монгол амиа алдаж 5 хүн бэртэж шархадсан тухай тус орны ХМХ мэдээллээ. "7 сарын 22-ны өглөөний 5 цагийн орчим авто осол болсон. Энэ осол Алтайн Кош-Агачск районы Чуйскийн “Р-256” авто зам дээр 853-р километрт болжээ. Микро автобус замаас гарч онхолдсон байна. Урьдчилсан мэдээгээр уг авто осолд Монгол Улсын 3 иргэн амиа алджээ. Мөн 5 хүн бэртэж шархадсан, тэд бүгд монголчууд бөгөөд нэг нь хүүхэд байна... 8 цаг 59 минутад авто осол болсон тухай мэдээлэл дуудлага 112 дугаарт иржээ" гэж Орос улсын "РИА Новости" агентлаг дамжууллаа.
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ2025-06-09
-
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ2025-05-28
-
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ2025-05-28
-
Хуулийн төсөл өргөн барьлаа2025-05-28
-
Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ0 сэтгэгдэл