Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
ЭХЛЭЛ
Улс төр
Эдийн засаг Уул уурхай
Дэлхий дахинд
Хууль эрхзүй
Нийгэм соёл
Хүн байгаль
Спорт
Эрүүл мэнд
  • ЭХЛЭЛ
  • Улс төр
  • Эдийн засаг Уул уурхай
  • Дэлхий дахинд
  • Хууль эрхзүй
  • Нийгэм соёл
  • Хүн байгаль
  • Спорт
  • Эрүүл мэнд

Италийн ЕС балиар хошигнолоос болж нөхрөөсөө салав

2023-10-24
0
ЖИРГЭХ

Италийн Ерөнхий сайд Жоржа Мелани бүдүүлэг, секс хошигнолоос болж гэр бүлээ цуцлуулахаар шийдсэнээ мэдэгдлээ. Үүний буруутан нь түүний нөхөр Андреа Жамбруно. Тэрбээр уг нь Италийн “Mediaset” телевизийн алдартай хөтлөгч байв. Гэвч Жамбруно ажлын байран дээрээ хамт ажилладаг бүсгүй болон бусад хүүхэнтэй сээтгэнэж элдэв заваан, бүдүүлэг хошин үгс чулуудаж байгаад "гардуулжээ". Хамгийн гол нь энэ бүхэн 10 сарын 18-нд телевизийн эфирээр шууд цацагдсан аж.
“Diario del giorno” нэвтрүүлгийг хөтөлж байхдаа Андреа Жамбруно зар сурталчилгааны завсарлагыг ашиглан хамтран хөтлөгч Вивиана Гульельми рүү байн байн нүдээ ирмэж аальгүйтэхийн зэрэгцээ түүн рүү болон эргэн тойрны бүсгүйчүүд рүү “секс” хошигнол ар араас нь шидэлжээ.  “Чамтай ярьж байхдаа би хөлөн завсар дахиа барьж болох уу?”, “Манай бүлэгт нэгдэхийг хүсвэл эхлээд энгэр зөрүүлэх ёстой шүү”, “Вивиана, чи сүй тавьсан билүү? Гурвуулаа сексдэх үү?”  гэх зэргээр Андреа тасралтгүй "алиалж дүрсгүйтэж” буйг хэн нэг нь бичиж авсан ба “Striscia la Notizia” хошин нэвтрүүлгийн үеэр нийтэд цацчихжээ.
Италийн Ерөнхий сайд Жоржа Мелани энэ шившгийг тэвчиж чадсангүй, “Андреа бид хоёрын бараг 10 жилийн харилцаа үүгээр дууслаа. Цуг өнгөрүүлсэн сайхан жилүүдийн төлөө, хамтдаа туулсан саад бэрхшээлийн төлөө, мөн миний амьдралын хамаг утга учир -охин Жиневраг бэлэглэсний төлөө чамд талархаж байна. Бидний зам аль хэдийн салсан, одоо энэ шийдвэрийг гаргах цаг иржээ... Ар гэрийн асуудлыг далимдуулж надад цохилт өгч сулруулахыг хүсч буй хүмүүст анхааруулахад: Дусал ус хэдий чулууг хонхойлгож цоолохыг хүсдэг ч чулуу чулуугаараа, дусал ус усаараа л үлддэг...” гэж Ерөнхий сайд Жоржа Мелани нийгмийн сүлжээн дэх аккуантдаа бичжээ. Тэдний охин 7 настай юм байна. Уг нь ЕС байнга нөхрөө өмөөрч бусдаас хаацайлж иржээ. Ганц жишээ: Жамбруно 9 сард “Эмэгтэйчүүд архи ууж болохгүй ээ, хүчиндүүлэх эрсдэлтэй” гэж мэдэгдэн бөөн шуугиан дэгдээсэн. Харин ЕС Мелани арай гэж нөхрөө цайруулж аварч гарсан билээ. Харин одоо Андреа Жамбруно. эхнэр ч үгүй, охин ч үгүй, нэрмээд бүр ажилгүй болжээ. Түүний нэвтрүүлгийг өөр хөтлөгч хөтөлж байгаа. 
#МЦогзолмаа орчуулав. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголын говиос 25 мянган жилийн өмнөх эртний хүний яс олджээ
Археологийн хүрээлэнгийн нэгэн шинэ нээлт болно
“Авьяаслаг Уурхайчин” шоунд амжилттай оролцлоо
Итали: Ковидтой учраас алуурчны ялыг хөнгөрүүлсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    2025-06-09
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    2025-06-09
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    2025-06-09
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    2025-06-09
  • Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Эрдэнэсийн хүүхдүүд” баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин буурах эрсдэл тулгарлаа
    2025-05-29
  • Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА
    2025-05-28
  • “ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-05-28
  • “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН МЕНЕЖЕРҮҮД УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
    2025-05-28
  • Хуулийн төсөл өргөн барьлаа
    2025-05-28
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүгийн дэмжлэг үзүүлэх журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа
    2025-05-28
  • Ахмад настан сувилуулахад нийгмийн халамжийн сангаас олгох эрхийн бичгийн жишиг үнийн хэмжээг тогтоолоо
    2025-05-28
  • Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28
  • Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газарт итгэл хүлээлгэвэл би үлдэнэ, үгүй бол огцорно
    2025-05-28
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    273 үзсэн
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    34 үзсэн
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    27 үзсэн
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    27 үзсэн
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    0 сэтгэгдэл
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    0 сэтгэгдэл
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    0 сэтгэгдэл
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    0 сэтгэгдэл
ЭХЛЭЛ Улс төр Эдийн засаг Уул уурхай Дэлхий дахинд Хууль эрхзүй Нийгэм соёл Хүн байгаль Спорт Эрүүл мэнд
Вэб сайт хийх