Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
ЭХЛЭЛ
Улс төр
Эдийн засаг Уул уурхай
Дэлхий дахинд
Хууль эрхзүй
Нийгэм соёл
Хүн байгаль
Спорт
Эрүүл мэнд
  • ЭХЛЭЛ
  • Улс төр
  • Эдийн засаг Уул уурхай
  • Дэлхий дахинд
  • Хууль эрхзүй
  • Нийгэм соёл
  • Хүн байгаль
  • Спорт
  • Эрүүл мэнд

Путин: 2027 оноос сансрын станцаа байгуулж эхэлнэ

2023-10-27
0
ЖИРГЭХ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин пүрэв гарагт сансрын салбарын залуу эрдэмтэд, мэргэжилтнүүдтэй уулзжээ. “Манайх сансрын станцын эхний модулиа 2027 онд дэлхийн орбит руу хөөргөнө. Сансарт ажил тасалдалгүй явагдахад голлон анхаарч байна. Олон улсын сансрын станцын нөөц шавхагдах үед Оросын сансрын станц бүрэн хүчээр ажиллах ёстой. Путин энэ уулзалтын үеэр сансрын салбарын ажилтнуудын авдаг цалин хөлсийг сонсоод ихэд гайхаж, цалин нэмэх асуудлыг Засгийн газарт даалгана гэж амлав. Яагаад гэвэл, тэдний цалин нь бүс нутгийн дунджаас ч доогуур ажээ. “Роскосмос” төрийн корпорациас мэргэжилтнүүд гарч хувийн салбарт орж буй гол шалтгаан нь энэ гэж салбарынхан ярилаа.... Түүнчлэн Путин энэ салбарын мэргэжилтнүүдэд ипотекийн хөнгөлөлт олгох асуудлыг авч хэлэлцэнэ гэжээ. 
Дашрамд дурдахад, Оросууд 2027-2032 онд өөрийн сансрын станцаа барьж дуусгана. Харин.Олон улсын сансрын станц 2028 он хүртэл ажиллах юм байна. Түүнээс гадна Орос 2036 он гэхэд дэлхийн тойрог зам дээрх хиймэл дагуул, сансрын аппарат зэргийн тоог 9 дахин нэмэхээр төлөвлөжээ. 
"Роскосмосын үйлчилгээг төлбөртэй болгохыг санал болгож байна, энэ нь өрсөлдөөнийг хөгжүүлж зах зээлийн механизмыг зохицуулахад чухал бас бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх юм. Олсон мөнгөө хиймэл дагуулыг хөгжүүлэхэд чиглүүлж болно. Төрийн байгууллагууд одоо “Роскосмос” агентлагийг бүтээгдэхүүнийг ихэнхдээ үнэ төлбөргүй авдаг. Ийм нөхцөлд хувийн компаниуд энэ салбарт ажиллах их хэцүү. Мөн төрийн корпораци ч өөрөө бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэхэд хойрго хандах магадлалтай. Сансрын үйлчилгээг ард иргэдэд болон бизнес эрхлэгчдэд хүртээмжтэй болгох ажиллагааг түргэвчлэх ёстой. Ийм үйлчилгээ нь эколог, цаг уур, тээвэр ба логистик гудмыг өргөтгөж тэлэх зэрэг асуудлыг үр өгөөжтэй шийдэх шинэ замыг нээж өгөх юм... Хиймэл дагуул, сансрын аппарат хөөргөх үнэ ханшийг огцом хямдруулах ёстой.... Ирээдүйн мэргэжилтнүүдийг бэлдэх, сансрын салбарт инновацийг идэвхжүүлэхэд энэ их чухал. Сургуулийн хиймэл дагуулын хөтөлбөрийг өргөжүүлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг тэлэх, сансрын инновацийн салбарт тэмцээн уралдаан зохион явуулахыг зохих албан тушаалтнуудад үүрэг болгож байна.... Технологийн хувийн компаниудыг сансрын дэд бүтцэд оруулах хэрэгтэй" гэж Ерөнхийлөгч Путин ярилаа. Энэ үеэр Путинд “Амур-СПГ” дунд ангиллын, олон удаагийн пуужин тээвэрлэгч, “Тэнгэрийн заадас” сансрын мониторинг систем, “Скиф-Д” болон “Марафон” хиймэл дагуулуудыг үзүүлжээ. 
#МЦогзолмаа орчуулав. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголын говиос 25 мянган жилийн өмнөх эртний хүний яс олджээ
Археологийн хүрээлэнгийн нэгэн шинэ нээлт болно
“Авьяаслаг Уурхайчин” шоунд амжилттай оролцлоо
Итали: Ковидтой учраас алуурчны ялыг хөнгөрүүлсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    2025-06-09
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    2025-06-09
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    2025-06-09
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    2025-06-09
  • Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Эрдэнэсийн хүүхдүүд” баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин буурах эрсдэл тулгарлаа
    2025-05-29
  • Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА
    2025-05-28
  • “ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-05-28
  • “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН МЕНЕЖЕРҮҮД УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
    2025-05-28
  • Хуулийн төсөл өргөн барьлаа
    2025-05-28
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүгийн дэмжлэг үзүүлэх журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа
    2025-05-28
  • Ахмад настан сувилуулахад нийгмийн халамжийн сангаас олгох эрхийн бичгийн жишиг үнийн хэмжээг тогтоолоо
    2025-05-28
  • Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28
  • Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газарт итгэл хүлээлгэвэл би үлдэнэ, үгүй бол огцорно
    2025-05-28
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    273 үзсэн
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    34 үзсэн
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    27 үзсэн
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    27 үзсэн
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    0 сэтгэгдэл
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    0 сэтгэгдэл
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    0 сэтгэгдэл
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    0 сэтгэгдэл
ЭХЛЭЛ Улс төр Эдийн засаг Уул уурхай Дэлхий дахинд Хууль эрхзүй Нийгэм соёл Хүн байгаль Спорт Эрүүл мэнд
Вэб сайт хийх