НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудал хариуцсан удирдах газрын албан төлөөлөгч Йенс Ларке “Гаазын зурваст байлдааны үйл ажиллагаа идэвхтэй үргэлжилсээр байна. Хэрэв өнөөдөр дэлхий дээр там гэж байдаг бол тэр нь Гаазын хойд нутаг. Эндхийн хүмүүс уух усгүй, хоолгүй, тог цахилгаангүй... түнэр харанхуйд байна. Бензин түлшний нийлүүлэлтийг зогсоосон... Тэднийг албадаж хүчээр нүүлгэн шилжүүлж байна. Тэдэнд ямар ч итгэл найдвар алга... Манай байгууллага хүмүүнлэгийн эвлэрэл байгуулахыг та нарт уриалж байна. Талууд энэ чиглэлд хийх аливаа алхам үйлдлээ олон улсын байгууллагуудтай ярилцаж зохицуулах хэрэгтэй. Ялангуяа хаана, хэзээ гэдгээ тохирох шаардлагатай байна” хэмээн Женевт хэвлэлийн хурал хийхдээ мэдэгджээ.
Нэмж өгүүлэхэд, 1 сарын хугацаанд Гаазын зурваст амиа алдсан НҮБ-ын ажилтнуудын тоо 100 давсан тухай тус байгууллагын Палестины дүрвэгчдэд туслах агентлагийн тэргүүн Филиппе Лаззарини мэдээллээ. Энэ тоонд эцэг эхчүүд, багш нар, сувилагчид, эмч нар, туслах ажилтнууд багтжээ.
НҮБ: Гаазын зурвас там болж хувирлаа
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог ханганаУржигдар 13 цаг 24 мин
-
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн ЗГ шийдвэр гаргалааУржигдар 13 цаг 22 мин
-
Оны шилдэг эмэгтэй шагналд нэр дэвшиж байна2025-04-30
-
Сургалтанд хамрагдлаа2025-04-30