Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
ЭХЛЭЛ
Улс төр
Эдийн засаг Уул уурхай
Дэлхий дахинд
Хууль эрхзүй
Нийгэм соёл
Хүн байгаль
Спорт
Эрүүл мэнд
  • ЭХЛЭЛ
  • Улс төр
  • Эдийн засаг Уул уурхай
  • Дэлхий дахинд
  • Хууль эрхзүй
  • Нийгэм соёл
  • Хүн байгаль
  • Спорт
  • Эрүүл мэнд

Бангладешийн ажил хаялтаас болж жиинсний хомсдол үүснэ гэв

2023-11-13
0
ЖИРГЭХ

Бангладеш улсын нийслэл хот Даккагийн захад орших аж үйлдвэрлэлийн төв Савар, Ашулид бэлэн хувцасны 130 фабрик ажлаа тодорхойгүй хугацаагаар зогсоосон тухай “Синьхуа” агентлаг дамжуулав. Эдгээр фабрикийн оёдолчид цалин нэмэхийг шаардаж ажил хаялт зарлажээ. Эсэргүүцлийн ажиллагаанаас болж энэ улсын 500 орчим фабрик хаагдсан тухай зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээлжээ. 
Бангладешийн жилийн экспортын 85% нь нэхмэлийн салбарт ногддог, энэ салбар жил бүр 55 тэрбум долларыг төсөвт оруулдаг аж. Гэтэл ажилчдын цалин сард 75 орчим доллар юм байна. Засгийн газар ажилчдын шаардлагын хариуд цалинг 56% нэмэхийг санал болгов. Гэвч ажилчид цалинг 113 долларт хүргэх энэ саналыг хүлээж авсангүй. Тэд цалинг 209 доллар  хүртэл нэмэхийг шаардан эсэргүүцлийн ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Ажилт хаялт зарим газар эмх замбараагүй байдал болж хувирсан төдийгүй Дакка хотын захад ажилчид ба цагдаагийнхны хооронд мөргөлдөөн дэгджээ. Эсэргүүцэгчид авто замыг хааж чулуу зэргээр зэвсэглэн үйлдвэр фабрик руу дайрсан байна. Хариуд нь цагдаа нар нулимс асгаруулах хий, чимээт гранат, резинэн сум ашиглажээ. "Бангладешийн эрх баригчид сая сая жагсагчдыг хөөж тараахын тулд армиа хотод оруулж ирсэн... 3 хүн амь үрэгдэж олон хүн шархаддаа, тэдний 8 нь цагдаа" хэмээн “New Age” зэрэг ХМХ мэдээлжээ. 
“Бангладешийн эсэргүүцэл, ажил хаялтаас болж дэлхий дахинд жиинсэн хувцасны нийлүүлэлт тасарч болзошгүй. Улмаар Шинэ жилийн үеэр жиинсний үнэ 25-50% нэмэгдэнэ” гэж шинжээчид таамаглажээ. Ер нь энэ ажил хаялтаас болж брэнд хувцастай холбоотой том асуудал дэгдэх шинжтэй. Яагаад гэвэл Бангладеш бол “Calvin Klein”, “Wrangler”, “H&M”, “Target”, “Zara”, “Tesco”, “Marks & Spencer”, “Hugo Boss” зэрэг брэндийн гол үйлдвэрлэгч орон. Товчхондоо АНУ, Европын бүх дэлгүүр хоршооны тал нь эндээс бараагаа татдаг ажээ. 
#МЦогзолмаа орчуулав.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголын говиос 25 мянган жилийн өмнөх эртний хүний яс олджээ
Археологийн хүрээлэнгийн нэгэн шинэ нээлт болно
“Авьяаслаг Уурхайчин” шоунд амжилттай оролцлоо
Итали: Ковидтой учраас алуурчны ялыг хөнгөрүүлсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    2025-06-09
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    2025-06-09
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    2025-06-09
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    2025-06-09
  • Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Эрдэнэсийн хүүхдүүд” баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин буурах эрсдэл тулгарлаа
    2025-05-29
  • Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА
    2025-05-28
  • “ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-05-28
  • “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН МЕНЕЖЕРҮҮД УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
    2025-05-28
  • Хуулийн төсөл өргөн барьлаа
    2025-05-28
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүгийн дэмжлэг үзүүлэх журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа
    2025-05-28
  • Ахмад настан сувилуулахад нийгмийн халамжийн сангаас олгох эрхийн бичгийн жишиг үнийн хэмжээг тогтоолоо
    2025-05-28
  • Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28
  • Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газарт итгэл хүлээлгэвэл би үлдэнэ, үгүй бол огцорно
    2025-05-28
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    273 үзсэн
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    34 үзсэн
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    27 үзсэн
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    27 үзсэн
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    0 сэтгэгдэл
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    0 сэтгэгдэл
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    0 сэтгэгдэл
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    0 сэтгэгдэл
ЭХЛЭЛ Улс төр Эдийн засаг Уул уурхай Дэлхий дахинд Хууль эрхзүй Нийгэм соёл Хүн байгаль Спорт Эрүүл мэнд
Вэб сайт хийх