Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
ЭХЛЭЛ
Улс төр
Эдийн засаг Уул уурхай
Дэлхий дахинд
Хууль эрхзүй
Нийгэм соёл
Хүн байгаль
Спорт
Эрүүл мэнд
  • ЭХЛЭЛ
  • Улс төр
  • Эдийн засаг Уул уурхай
  • Дэлхий дахинд
  • Хууль эрхзүй
  • Нийгэм соёл
  • Хүн байгаль
  • Спорт
  • Эрүүл мэнд

“Монгол хувцасны нууц товчоон-20 жил” хүндэтгэлийн арга хэмжээ боллоо

2023-11-14
0
ЖИРГЭХ

Монгол хувцасны нууц товчоон -20 жил” хүндэтгэлийн арга хэмжээ боллоо

Монгол бахархалын өдрийг тохиолдуулан “Монгол хувцас-Монгол бахархал” уриан дор “Монгол хувцасны нууц товчоон 20 жил” хүндэтгэлийн арга хэмжээг “Монгол костюмс” компани, “Сэмүүн студи” хамтранГадаад Харилцааны Яамны Номин танхимд зохион байгууллаа. 

Биднийг хэн бэ, ямар угсаа гаралтай, ямар үүх түүхтэй, ямар ёс заншилтай, ямар оюуны сэтгэлгээтэй, ямар үнэт зүйлтэй, ямар соёлтойг гаднаас нь хараад илтгэх дээл хувцасанд Монголчуудын язгуур шинж чанар нэвт шингэсэн байдаг. 

Олон мянган жилээс өнөөг хүртэл төгс хэлбэрээ хадгалсаар ирсэн МОНГОЛ ХУВЦАСнаас монголчуудын хамгийн эрхэм дээд эрхэмлэл, эрхэмсэл, ёс заншил, бэлэгдэл, урлахуйн ухаан, улиран одсон түүх, ухааралыг ч бас харж болдог. 

Монгол костюмс компани, Сэмүүн студи байгуулагдсан цагаасаа эхлэн археологч, соёл судлаач, урлаач нартай хамтран 20 жил эрэл хайгуул хийж эмхэтгэн нэгтгэж ном - театр мода - баримтат кино болгон Монгол Хувцасны Нууц Товчоон хэмээх гурвалсан бүтээл бүтээснээ Монгол бахархалын өдөр толилуулж байна. 

Хүн төрөлхтөний соёл иргэншил, түүх, угсаатан зүйн судлалд монгол туургатны оруулсан үлэмж их хувь нэмрийн нэгээхэн нь Монголчуудын хувцас билээ. Монголчууд түүхийн урт хугацаандаа өөрийн түүх, соёлыг бүтээнгээ үндэсний өвөрмөгц хувцас болон хувцасны өвөрмөц соёлыг бий болгожээ. 

Түүхийн сурвалж мэдээнээс үзвэл, монголчууд эртнээс нааш хувцасны хууль гаргаж, харъяат улсын дотор журамлан мэдүүлж даган мөрдүүлсээр иржээ. Монгол газар анхны төр байгуулсан Хүннү нар өөрийн хувцасны хуультай байсны дээр Киданчууд 928 онд Дай Ляо улсыг байгуулаад мөн хувцасны дүрэм зохион хэрэгжүүлсэн байдаг. Монголын эзэнт гүрний цагт их хаан Мөнх 1252 онд, Хубилай хаан 1275 онд тус тус хувцасны тухай хууль гаргаж мөрдүүлж байжээ. Хэн, хэзээ ямар хувцас өмсөх тухай хувцасны хууль мөрдүүлж байсан түүхэн энэ эх сурвалж нь бидний өвөг дээдэс төр улсаа мандуулж явахдаа өөрсдийн өмсгөл зүүсгэлдээ ямар их ач холбогдол өгч байсныг харж болох юм. Мөн хувцасны ямар өндөр соёлтой ард түмэн байсныг харуулж байна. 

Дэлхийн талыг дээл хувцсаараа эрхшээж байсан бадрангуй цаг үе байсан ч түүхийн санамж алдагдсан нэгэн цагт монгол хувцсаа хуучин нийгмийн үлдэгдэл хэмээн зөвхөн малчид, хөгшчүүдийн өмсгөл төдий болтол гадуурхаж байсан гашуун цаг үе ч бидний түүхэнд бий.

Даяаршил  эрчтэй явагдаж буй энэ эрин үед монголоороо үлдэх, монгол өв соёлоо эрхэмлэн дээдэлж түгээн дэлгэрүүлж хойч үедээ үлдээх нь Монгол улс хөгжин дэвжих тусгаар тогтнолын баталгаа, соёлын дархлаа болж байна. “Монгол хувцасны нууц товчоон 20 жил” хүндэтгэлийн арга хэмжээг Монгол Улсын гадаад хэргийн яам, Наран фүүдс компани дэмжин ажиллалаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголын говиос 25 мянган жилийн өмнөх эртний хүний яс олджээ
Археологийн хүрээлэнгийн нэгэн шинэ нээлт болно
“Авьяаслаг Уурхайчин” шоунд амжилттай оролцлоо
Итали: Ковидтой учраас алуурчны ялыг хөнгөрүүлсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    2025-06-09
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    2025-06-09
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    2025-06-09
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    2025-06-09
  • Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Эрдэнэсийн хүүхдүүд” баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин буурах эрсдэл тулгарлаа
    2025-05-29
  • Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА
    2025-05-28
  • “ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-05-28
  • “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН МЕНЕЖЕРҮҮД УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
    2025-05-28
  • Хуулийн төсөл өргөн барьлаа
    2025-05-28
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүгийн дэмжлэг үзүүлэх журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа
    2025-05-28
  • Ахмад настан сувилуулахад нийгмийн халамжийн сангаас олгох эрхийн бичгийн жишиг үнийн хэмжээг тогтоолоо
    2025-05-28
  • Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28
  • Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газарт итгэл хүлээлгэвэл би үлдэнэ, үгүй бол огцорно
    2025-05-28
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    273 үзсэн
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    34 үзсэн
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    27 үзсэн
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    27 үзсэн
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    0 сэтгэгдэл
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    0 сэтгэгдэл
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    0 сэтгэгдэл
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    0 сэтгэгдэл
ЭХЛЭЛ Улс төр Эдийн засаг Уул уурхай Дэлхий дахинд Хууль эрхзүй Нийгэм соёл Хүн байгаль Спорт Эрүүл мэнд
Вэб сайт хийх