Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган өнөөдөр Израилийн төрийн тэргүүний талаар мэдэгдэл хийжээ. “Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху бол Гаазын зурваст геноцид үйлдэж байна, тэр үүнийхээ төлөө Гааг дахь Олон улсын эрүүгийн шүүхээр (ОУЭШ) шүүгдэх ёстой. Олон зуу, мянган өмгөөлөгчид одоо Нетаньяхугийн үйлдсэн геноцидтэй холбоотой асуудлаар Гааг дахь Шүүхэд хандаж байна. Бид ч энэ талаар хэрэгцээт бүх арга хэмжээг авах болно. Израиль хэрэв өнөөдрийнх шиг ингэж аллага таллагаа үргэлжлүүлсээр байвал манай дэлхийн хамгийн их хараал хүртсэн орон болж хувирна” хэмээн Ерөнхийлөгч Эрдоган хэлжээ.
Израилийн Ерөнхий сайдын эсрэг Гаагийн Шүүхэд гаргасан өргөдөл гомдлыг одоо Туркийн Шүүх авч үзэж байгаа, ирэх 7 хоногт ОУЭШ-д өгөх юм байна.
“Гаазын зурваст явуулсан, явуулж буй ажиллагаанаас болж бид Израилийг тусгаарлаж чаднаа. Бид өөрсдийн дипломат харилцааг улам өргөжүүлэн тэлж байгаа. Ойрхи Дорнодын тогтоолыг дэмжсэн 121 оронтой бид харилцаагаа дэмжихийн зэрэгцээ тус санал хураалтын үеэр түдгэлзсэн санал өгсөн 40 оронтой ч холбоо харилцаатай хэвээр байна. Гэхдээ бид Израилийг тусгаарлах ажлаа үргэлжлүүлж, Гаазын зурваст бүхий л төрлийн хүмүүнлэгийн тусламж дэмжлэг үзүүлнэ гэдгээ амлаж байна” гэж Ерөнхийлөгч Эрдоган улсынхаа парламентад үг хэлэхдээ мэдэгдэв.
#МЦогзолмаа орчуулав.
Турк: Гаагийн шүүхээр Нетаньяхуг шийтгэх ёстой
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог ханганаУржигдар 13 цаг 24 мин
-
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн ЗГ шийдвэр гаргалааУржигдар 13 цаг 22 мин
-
Оны шилдэг эмэгтэй шагналд нэр дэвшиж байна2025-04-30
-
Сургалтанд хамрагдлаа2025-04-30