Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
ЭХЛЭЛ
Улс төр
Эдийн засаг Уул уурхай
Дэлхий дахинд
Хууль эрхзүй
Нийгэм соёл
Хүн байгаль
Спорт
Эрүүл мэнд
  • ЭХЛЭЛ
  • Улс төр
  • Эдийн засаг Уул уурхай
  • Дэлхий дахинд
  • Хууль эрхзүй
  • Нийгэм соёл
  • Хүн байгаль
  • Спорт
  • Эрүүл мэнд

Назарбаев 2 эхнэртэй, 2 нууц хүүтэй гэжээ

2023-11-30
0
ЖИРГЭХ

Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев “Миний амьдрал” дурсамжийн номоо бичиж “Фолиант" хэвлэлийн газарт хэвлүүлжээ. Энэ ном 12 сарын 1-нээс дэлгүүрийн лангуугаар зарагдаж эхэлнэ. Дашрамд дурдахад, 12 сарын 1 бол Казахстаны анхны Ерөнхийлөгчийн өдөр. Өмнө нь энэ өдрийг төрийн баяр гэж тооцож улс даяар тэмдэглэдэг байв. Харин Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев өнгөрсөн жил тушаал гаргаж баяр хэвээр үлдээсэн ч амрахыг болиулжээ.
Назарбаев энэ номондоо улстөрийн болон өөрийн олон нууцыг дэлгэсэн, тэр бүү хэл 2 эхнэртэй, нууц 2 хүүтэй тухайгаа өгүүлсэн тухай ХМХ шуугиж байна. Нурсултан Назарбаев 1962 онд Саратай албан ёсоор гэрлэж 3 охинтой болсон: Дарига (1963), Динара (1967), Алия (1980). Харин Назарбаев 2000-аад онд 18 настай Асель Исабаева гэдэг бүсгүйтэй учирсан юм байна. Сонирхуулахад, Асель 19 настайдаа 1999 онд гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд орж шагнал хүртэж байжээ. Асель түүнд 2 хүү төрүүлж өгчээ: 2005 онд Тауман, 2008 онд Байкен. Анхны хүүг төрөхөд Нурсултан 65 настай байв. Тэд мусульман уламжлалаар гэрлэжээ. 
“Би Казахстаны зүүн урд нутгийн Талдыкорган хотод очихдоо хамгийн анх Аселийг харсан. Цэцэг барьж намайг онгоцноос угтсан хүмүүсийн дунд тэр зогсч байлаа. Иймэрхүү ёслол арга хэмжээнд орон нутгийн хамгийн сайхан бүсгүйчүүдийг сонгодог билээ. Залуухан сайхан бүсгүйн дүр зураг миний сэтгэлээс гардаггүй байв... Нэг удаа би сонин дээрээс түүнийг “Казахстаны мисс” тэмцээнд Гран При шагнал авсан тухай уншаад эрж олсон. Бид танилцаад харилцан бие биедээ татагдаж эхэллээ. Дараа нь бид уулздаг болсон, эрж хайж байсан олон шинж чанарыг би Аселиэс олж харсан юм. Хамгийн гол нь би олон он жилээр үргэлжилсэн сэтгэл санааны ганцаардлаасаа  ангижирч чадлаа... Анхны хүү төрсний дараа би эхнэр Сарад бүхнээ дэлгэлээ... Тэр өгөөмөр, буянтай сэтгэл гаргаж “Нялх хүүхэд бол сахиусан тэнгэр, тэр аз жаргалтай өсч торниг” гэсэн. Харин охид маань аавыгаа “зөв” ойлгон уучилсан даа.... Няцааж болшгүй ганц үнэн бий: Сэтгэл зүрх ямар тархинд захирагдах биш....” гэж Нурсултан дурсамжиндаа өгүүлжээ. Түүнчлэн мань эр өнөөгийн Ерөнхийлөгч Токаевын тухай маш сонирхолтой, өмнө огт дэлгэгдээгүй 2 баримтыг  номондоо дурдсан гэж зарим сонин сайт бичиж байна. 
Нэмж өгүүлэхэд, Асель бол бүжигчин мэргэжилтэй. Тэрбээр "Астана Балет" хэмээх улсын театрын дарга, бас үндэсний бүжгийн ансамблийн уран сайхны удирдагчаар ажилладаг юм байна. .. “Пандорагийн архив” офшор схемийг мөрдөн шалгах үед Аселийн нэр ил гарч иржээ. Тэрбээр 30 сая долларыг Казахстаны олигархиудаас авсан нь тогтоогдсон. Асель түүнчлэн Назарбаевын сантай мөнгө санхүүгийн ойр, нягт холбоотой болох нь батлагджээ.... 
#МЦогзолмаа орчуулав.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголын говиос 25 мянган жилийн өмнөх эртний хүний яс олджээ
Археологийн хүрээлэнгийн нэгэн шинэ нээлт болно
“Авьяаслаг Уурхайчин” шоунд амжилттай оролцлоо
Итали: Ковидтой учраас алуурчны ялыг хөнгөрүүлсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    2025-06-09
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    2025-06-09
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    2025-06-09
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    2025-06-09
  • Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Эрдэнэсийн хүүхдүүд” баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин буурах эрсдэл тулгарлаа
    2025-05-29
  • Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА
    2025-05-28
  • “ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-05-28
  • “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН МЕНЕЖЕРҮҮД УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
    2025-05-28
  • Хуулийн төсөл өргөн барьлаа
    2025-05-28
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүгийн дэмжлэг үзүүлэх журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа
    2025-05-28
  • Ахмад настан сувилуулахад нийгмийн халамжийн сангаас олгох эрхийн бичгийн жишиг үнийн хэмжээг тогтоолоо
    2025-05-28
  • Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28
  • Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газарт итгэл хүлээлгэвэл би үлдэнэ, үгүй бол огцорно
    2025-05-28
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    273 үзсэн
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    34 үзсэн
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    27 үзсэн
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    27 үзсэн
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    0 сэтгэгдэл
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    0 сэтгэгдэл
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    0 сэтгэгдэл
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    0 сэтгэгдэл
ЭХЛЭЛ Улс төр Эдийн засаг Уул уурхай Дэлхий дахинд Хууль эрхзүй Нийгэм соёл Хүн байгаль Спорт Эрүүл мэнд
Вэб сайт хийх