Арабын Нэгдсэн Эмир улсад сүүлийн үед сургуулийн такси үйлчилгээ өргөн дэлгэрч эцэг, эхчүүдийн талархлыг хүлээж байна. Дубайн Авто зам ба тээврийн удирдах газар (RTA) нь “Careem” компанитай хамтарч 2023 оны 4 сараас эхлэн сургуулийн такси үйлчилгээг санаачлан хэрэгжүүлсэн юм байна. Одоогоор 1150 эцэг эх уг үйлчилгээнд хамрагдаж 25500 удаа захиалга өгч үйлчлүүлжээ.
Сургуулийн такси үйлчилгээнд люкс ангиллын 3,5 мянган машин явдаг. Харин 10 хүртэлх насны хүүхдийг заавал том хүнтэй цуг авч явах дүрэмтэй. Эцэг эхчүүд уг үйлчилгээнд сэтгэл ханамжийн 4,84 гэсэн үнэлгээ өгчээ. Хамгийн дээд үнэлгээ нь 5.
“Шинэ үйлчилгээний зорилго бол сургуулийн автобустай өрсөлдөхүйц бөгөөд хэмнэлттэй тээврийг санал болгох, үйлчилгээний өндөр чанарын баталгаа гаргах... Сүүлийн үед сургуулийн таксины эрэлт эрс нэмэгдэж байгаа.... Хамгийн гол нь бид мөнгө ба цагаа хэмнэхэд нь эцэг эхчүүдэд тусалдаг.... Сургуулийн хүүхдүүдийг тээвэрлэх таксины жолооч нарыг мэргэжлийн өндөр стандартын дагуу тусгайлан бэлтгэдэг. Манай байгууллага бол хүн амын бүх давхарга, янз бүрийн насныханд дээд зэргийн үйлчилгээ үзүүлэхийг эрмэлздэг” хэмээн “RTA”-н Төлөвлөлт, бизнес хөгжүүлэлт хариуцсан захирал Адель Шакри ярилаа.
АНЭУ-д сургуулийн такси үйлчилж эхэлжээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ2025-06-09
-
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ2025-05-28
-
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ2025-05-28
-
Хуулийн төсөл өргөн барьлаа2025-05-28
-
Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ0 сэтгэгдэл