Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
ЭХЛЭЛ
Улс төр
Эдийн засаг Уул уурхай
Дэлхий дахинд
Хууль эрхзүй
Нийгэм соёл
Хүн байгаль
Спорт
Эрүүл мэнд
  • ЭХЛЭЛ
  • Улс төр
  • Эдийн засаг Уул уурхай
  • Дэлхий дахинд
  • Хууль эрхзүй
  • Нийгэм соёл
  • Хүн байгаль
  • Спорт
  • Эрүүл мэнд

Хятад асар их алтыг ОХУ-аас худалдаж авснаа нууцлав

2023-12-01
0
ЖИРГЭХ

---Оросын тоймч Ольга Самофаловагийн нийтлэлээс---

ОХУ-ын олборлогчид дээд амжилт тогтоов, тэд 5 дахин их алтыг Хонконгт зарчихлаа. Гэтэл Оросын алтыг худалдаж авсан талаарх Хятадын албан мэдээнд маш бага тоо дурдагджээ. 
Бээжин ийм их алт худалдаж авснаа яагаад Өрнөдөөс нуув?
2023 оны эхний 10 сард Орос 5.31 тэрбум долларын алтыг Хонконгт нийлүүлсэн, энэ бол сүүлийн 11 жилд үзэгдээгүй рекорд. 
Өмнө нь орос алтны гол худалдан авагч нь Лондон байсан. Англи 2021 онд 266,1 тонн алт Оросоос авсан, дараа нь Казахстан 8 тонноор жагсч байв. Өрнөдийн орнууд 2022 оны зунаас Оросын алтын эсрэг хориг тавьсан юм. Гэтэл Оросын алт олборлогч ууд шууд л Ази, Ойрхи Дорнодод борлуулалтын шинэ зах зээл олсноор барахгүй ашиг орлогоо 2 дахин нэмэгдүүлж чаджээ. . 
“Финам” санхүүгийн байгууллагын шинжээч Александр Потавин “Алтны экспорт бол манай валют олох гол эх үүсвэрийн нэг. 2021 онд Орос 15,5 тэрбум долларын алт экспортолсон.... Эрх баригчид орлогын ийм чухал эх үүсвэрээ алдахгүйн тулд хоригийн дараа алтны урсгалаа өөр улсууд руу чиглүүлжээ. Хонконг бол Ази ба Өрнөдийн ертөнцийг холбогч хаб, тэнд биржийн дэд бүтэц бүгд бий” хэмээн тайлбарлаж байна.....
 “Хятадын албан мэдээндээ 10 сарын хугацаанд ердөө 330 сая долларын алт ОХУ-аас авсан гэжээ.... Хятадууд нууцаар авсан алтаа Хонконгоор дамжуулдаг, тэгээд ч өөрийн алтны нөөцийг үнэн мэдээлдэггүй....  Ингэж нуудаг нь бодвол Өрнөдийн олон нийтийг түгшихээс сэргийлдэг байх. Хятад бас Шанхайн биржээр дамжуулан алт авдаг, тэнд ч бас алтны худалдан авалт рекорд тогтоожээ....  Үүний зэрэгцээ Бээжин одоо өөрийн нөөцөн дэх АНУ-ын төрийн сан хөмрөгийн облигацийн хувь хэмжээг багасгасаар л. Бие даасан бодлого явуулдаг учраас эсвэл Тайваний нөхцөл байдал хурцадвал Өрнөд өөрийнх нь актив, хөрөнгийг нөгөө Оросынхыг царцаасан шиг блоклох байх гэж Хятад айж байна” гэж “Алтан Плата” компаний дэд ерөнхийлөгч Алексей Вязовский мэдэгдлээ. 
Хятад ингэж их алт худалдаж авснаар өөрийн юанийг алтан баталгаатай болгоход бэлдэж байна гэж зарим шинжээч үзжээ. 
Орос алтны томоохон худалдан авагч нь Дубай, бас Турк. Дубай цааш зарах гэж орос алт авдаг, бүр Европт ч борлуулдаг байх. Орос 2021 онд 1,3 тонн алт АНЭУ-д экспортолсон бол хориг гарсны дараа 75,7 тонн болж нэмэгдсэн, энэ бол 4,3 тэрбум доллар. 
...Одоо 1 унци алт 2000 доллар давж 2020 оны рекорд руу дөхөж явна, 2069 доллар. Нью-Йоркийн “Comex” бирж дээр 2013,4 доллар хүрлээ....
“Үндэстэн дамнасан банкууд, хөгжингүй эдийн засагтай орнуудын Төвбанкууд ...алтны үнийг хүчээр барьж зохицуулдаг.... Яагаад гэвэл, тэд алтыг долларын өрсөлдөгч болж орлох вий гэж айж байна. Хятад болон бусад орон буцаад алтан стандартыг хэрэглэхээс Өрнөд айдаг... 2 зүйлээс болж алтны үнэ өсч шинэ рекорд тогтоож магадгүй. Нэгт, Ормузын хоолой зэргээр танкерууд дамжин өнгөрч чадахаа больж зогсох. Хоёрт, Швейцарийн “UBS” банк дампуурах. Өмнө нь түүнийг “Credit Suisse” худалдаж аван дампуурахаас  аварсан юм. Гэтэл одоо тус банк үйлчлүүлэгч нартаа мөнгө олгохгүй байгаа зэрэг сөрөг мэдээлэл цацагдаж эхэллээ. Хэрэв дэлхийн томоохон банк унавал санхүүгийн зах зээл дээр жинхэнэ шуурга дэгдэж алтны үнэ дахин түүхэн дээд амжилт тогтооно” хэмээн шинжээч Алексей Вязовский үзэж байна. 
...Орос улс олон жилийн турш алтны нөөцөө нэмэгдүүлж байсан, харин энэ жилээс больчихлоо... 2024 онд алтны үнэ 1 унци нь 2200 доллар хүрэх шинжтэй...... 
#МЦогзолмаа орчуулав.
 

0
ЖИРГЭХ
Санал болгох
АНУ: Японы төлөө цөмийн зэвсэг хэрэглэхэд бэлэн
Белоруссын шүүх герман эрд цаазын ял ногдуулав
Байден: Нам, эх орныхоо төлөө нэрээ татлаа
Японы ЕС уучлал гуйв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    22 цаг 35 мин
  • Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангана
    Уржигдар 13 цаг 24 мин
  • Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн ЗГ шийдвэр гаргалаа
    Уржигдар 13 цаг 22 мин
  • Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж байна
    2025-05-06
  • Хөгжлийн банкыг экспорт импорт банк болгох хуулийн төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-05
  • ЭТТ ХК 3.5 их наядын татвар төлж, татвар төлөлтөөрөө тэргүүллээ
    2025-05-05
  • ЭТТ ХК-д дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг зарлаж байна
    2025-05-05
  • Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-04-30
  • Шадар сайд АНУ-аас2.0 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг татаж чадлаа
    2025-04-30
  • Л.Оюун-Эрдэнэ: Олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн уул уурхайн салбар, хөрөнгө оруулалтын шинэ хуудсыг хамтдаа нээцгээе
    2025-04-30
  • Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ
    2025-04-30
  • Ноолуур худалдан авах нэмэлт эх үүсвэр бүрдүүлж вексель гаргана
    2025-04-30
  • Нийслэлийн Засаг даргын дэргэдэх дөрвөн газрыг татан буулгалаа
    2025-04-30
  • Улаанбурхан өвчний дэгдэлтийн хариу арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо
    2025-04-30
  • Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ
    2025-04-30
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
    2025-04-30
  • Оны шилдэг эмэгтэй шагналд нэр дэвшиж байна
    2025-04-30
  • Сургалтанд хамрагдлаа
    2025-04-30
  • Засгийн газрын хуралдаанаас хойд бүсийн талаар дараах шийдвэрүүдийг гаргалаа
    2025-04-30
  • Албан татварын хөнгөлөлт эдлэхтэй холбоотой бүх нийтээр дагаж мөрдөх зөвлөмж гаргаж, арга зүйн зөвлөгөө өгнө
    2025-04-30
  • Хөгжлийн банкыг экспорт импорт банк болгох хуулийн төслийг УИХ-д өргөн барина
    318 үзсэн
  • Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн ЗГ шийдвэр гаргалаа
    238 үзсэн
  • Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж байна
    237 үзсэн
  • Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангана
    230 үзсэн
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    227 үзсэн
  • ЭТТ ХК 3.5 их наядын татвар төлж, татвар төлөлтөөрөө тэргүүллээ
    28 үзсэн
  • ЭТТ ХК-д дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг зарлаж байна
    24 үзсэн
  • ЭТТ ХК-д дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг зарлаж байна
    0 сэтгэгдэл
  • ЭТТ ХК 3.5 их наядын татвар төлж, татвар төлөлтөөрөө тэргүүллээ
    0 сэтгэгдэл
  • Хөгжлийн банкыг экспорт импорт банк болгох хуулийн төслийг УИХ-д өргөн барина
    0 сэтгэгдэл
  • Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж байна
    0 сэтгэгдэл
  • Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн ЗГ шийдвэр гаргалаа
    0 сэтгэгдэл
  • Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангана
    0 сэтгэгдэл
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    0 сэтгэгдэл
ЭХЛЭЛ Улс төр Эдийн засаг Уул уурхай Дэлхий дахинд Хууль эрхзүй Нийгэм соёл Хүн байгаль Спорт Эрүүл мэнд
Вэб сайт хийх