Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадура хөрш орших Гайана улсын баруун хэсэгт орших Эссекибо нутгийг өөрийн орны 24 дэх муж хэмээн зарласан тухай “Ultimas Noticias” мэдээллээ. Эссекибо бол энэ 2 орны булаацалддаг, маргаантай нутаг юм байна.
Венесуэль улс 12 сарын 4-нд бүх ард түмний санал асуулга явуулахад ард иргэдийн 95% нь Эссекибог өөрийн орны бүтцэд багтаахын төлөө санал өгчээ. Хамгийн гол нь маргаантай энэ нутагт нефть, байгалийн хийгээр баялаг ордууд илэрсэн юм байна. Иймээс хөрш орших Гайана улсын Ерөнхийлөгч Ирфаан Али назвал “Энэ санал хураалт бол манай нутгийг булаан авах гэсэн Венесуэльд шалтаг боллоо” гэж мэдэгдэв. Түүнчлэн Гайана улсын эрх баригчид одоо НҮБ-ын Олон улсын шүүхэд хандаж гомдол гаргажээ. Энэ бүс нутгийн томоохон орон - Бразил нөхцөл байдал хурцдахаас сэргийлэн өөрийн Зэвсэгт хүчнээ Венесуэль –Гайанагийн хил рүү илгээлээ.
Ерөнхийлөгч Николас Мадуро “Шинэ мужийг Гайана-Эссекибо гэж нэрлэлээ. Би Үндэсний Ассамблейд хандаж маргаантай газар нутгийг хамгаалах хууль батлахыг уриалж байна. Яамд газруудын салбарыг шинээр нэгтгэсэн нутагт одоо байгуулах ёстой, улмаар байгалийн хий болон нефть, ашигт малтмал олборлох зөвшөөрөл өгөхийг санал болгож байна. Венесуэль улсын шинэ газрын зургийг ойрын хугацаанд бүх сургууль, коллеж, их сургуулиудад илгээх болно... Түүнчлэн шинэ нутгийн бүх хүн амд нийгмийн халамж, тусламж үзүүлэх тухай, мөн зохих бичиг баримтуудыг олгох, Хүн амын тооллого явуулах зэрэг төлөвлөгөөг идэвхжүүлэх тухай зарлаж байна” гэж мэдэгдлээ.
Сонирхуулахад, Парисын Шүүх 1899 онд Эссекибог Гайанагийн салшгүй хэсэг гэж тогтоосон. Харин 1966 онд Венесуэль, Гайана улсууд Женевийн гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулжээ. Гэрээнд заасны дагуу Гайана улс нь Их Британий эзэнт гүрний хууль ёсны залгамжлагч төдийгүй энэ бүс нутагт газар нутгийн маргааныг шийдэх эрх авчээ.
Харин Венесуэль яагаад одоо гэнэт энэ асуудлыг сөхсөн бэ гэвэл хөрш Гайана энэхүү маргаантай нутгийн байгалийн баялаг бүхий ордуудыг нефтийн компаниудад өгч эхэлсэн аж.
#МЦогзолмаа орчуулав.
Венесуэль хөршийнхөө газрыг өөрийн 24 дэх муж гэж зарлажээ
2023-12-06
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.