Эртний хүннүчүүдийн үеийн олдворыг Оросын эрдэмтэд шинжилж дууссан тухай “RT” агентлаг мэдээллээ. Хүннү гүрэн бол манай өвөг дээдэс гэдгийг монголчууд андахгүй. Хүннү гүрэн манай эриний өмнөх 220 оноос манай эриний 2-р зуун хүртэл өнөөгийн Монгол, Зүүн Казахстан, Зүүн Киргиз, Өмнөд Сибирь, мөн Баруун Манжуур, Шинжаан, Өвөр Монгол, Ганьсү зэрэг Хятадын хойд нутгийг багтаасан өргөн уудам нутагт оршин тогтнож байжээ.
Тувагийн нутгаас археологичдын олсон энэ олдвор бол хүннүчүүдийн бүсний толь, горхи байсан. Бүсний том толь хар өнгөтэй бөгөөд өнгө өнгийн минерал (цагаан, улаан, хөх өнгийн мана, тана болон оюу, фуксит...) шигтгэсэн. Бүсний толийг ямар материалаар хийснийг тодруулах гэж Санкт-Петербургийн улсын их сургуулийн эрдэмтэд болон Шинжлэх ухааны академийн ИИМК, Эрмитажийн мэргэжилтнүүд удаан судалж орчин үеийн судалгааны олон арга барил - Романовын спектроскопи, рентген-фаазын анализ зэргийг ашиглажээ. "Олдвор маш хэврэг, бутарч эвдрэх гээд байсан тул маш болгоомжтой ажиллах шаардлага гарсан. Ингээд эцэст нь хүннү бүсний толийг богхед нүүрсээр хийсэн болохыг эрдэмтдийн баг тогтоолоо. Энэ материалын бүтцэд ордог усны замгууд нь өөрчлөгдөх чадвартай тул маш хянуур болгоомжтой судалсан" гэж эрдэмтэд ярилаа. Судалгааны үр дүнг “Journal of Archaeological Science: Reports” нийтэлжээ.
#МЦогзолмаа орчуулав.
Хүннүгийн үеийн олдворыг шинжилжээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
NHK: Японд үхлийн аюултай өвчин хурдтай тархаж байна1 цаг 15 мин
-
Шинжлэх ухааны академийн их сургууль байгуулна2 цаг 4 мин
-
УБ-т 22 градус9 цаг 41 мин
-
Францад 23 удаа Олимпийн буухиаг тасалдуулах гэж оролджээӨчигдөр 16 цаг 19 мин
-
“Эрдэнэс Тавантолгой” ХК 11.6 сая тонн нүүрс экспортод гаргаад байнаӨчигдөр 14 цаг 20 мин
-
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ЭКСПОРТ ХЭВИЙН ЯВАГДАЖ БАЙНАӨчигдөр 14 цаг 18 мин
-
ОХУ: Ураны хориг АНУ-д өөрт нь цохилт өгнөӨчигдөр 10 цаг 59 мин
-
Зарим нутагт салхи 14-16 м/с хүрч шуурнаӨчигдөр 08 цаг 02 мин
-
Мбаппе Францыг орхихоор шийджээУржигдар 17 цаг 52 мин
-
Афганд их үерийн улмаас 300 гаруй хүн амиа алдлааУржигдар 15 цаг 19 мин
-
Шойгу огцровУржигдар 10 цаг 59 мин
-
15 градус дулаанУржигдар 08 цаг 00 мин
-
€1-гийн Итали орон84 үзсэн
-
Шойгу огцров69 үзсэн
-
Мбаппе Францыг орхихоор шийджээ62 үзсэн
-
Шинжлэх ухааны академийн их сургууль байгуулна0 сэтгэгдэл
-
ОУВС: Дэлхийн эдийн засаг 3 хуваагджээ0 сэтгэгдэл
-
€1-гийн Итали орон0 сэтгэгдэл
-
УБ-т бага зэргийн бороотой, 16 градус0 сэтгэгдэл
-
Орос гүрэн Ялалтын 79 жилийн ойгоо тэмдэглэв0 сэтгэгдэл
-
Нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цастай0 сэтгэгдэл
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРУУДЫГ ЗАРЛАЖЭЭ0 сэтгэгдэл