Дани улсын парламент өчигдөр шашны текст буюу эх бичиг бүхий бүх номыг шатаахыг хориглосон шинэ хууль гаргажээ. Депутатуудын 94 нь уг хуулийг дэмжиж 77 нь эсрэг санал өгчээ. Данийн парламентад нийт 179 депутат ажилладаг юм байна. "Шашны тухай энэ хууль хэдий Библи, Тори зэрэг бүх шашны сударт хамаатай ч мусульманы Коран судраас болж ийм хууль тогтоомж баталсан" гэж “Би-Би-Си” онцлов. Шинэ хуулийг зөрчсөн тохиолдолд торгууль ногдуулах буюу 2 жил хүртэл хорих аж.
Даний 500 гаруй сэтгүүлч, зохиолч, зураач, жүжигчин, найруулагч хамтарч энэ оны 9 сарын 21-нд энэхүү хуулийн төслийг эгүүлэн татахыг шаарджээ. “Энэ бол хэвлэлийн эрх чөлөөнд, урлаг ба улстөрийн асуудлаар өөрийгөө илэрхийлэх эрхэд халдсан хэрэг. Манайх бол эрх чөлөөт, ардчилсан нийгэм” гэж уг шаардлагад дурдсан байв. Депутатууд иргэдийн шаардлагын дараа хуулийн төсөлд өөрчлөлт оруулж “шашинтай холбоотой бүх материал, объект” гэж байсныг “шашны эх бичиг” болгон залруулжээ.
#МЦогзолмаа орчуулав.
Коран судар шатаахыг Дани хориглов
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
УБ-т 22 градус1 цаг 39 мин
-
ОХУ: Ураны хориг АНУ-д өөрт нь цохилт өгнө22 цаг 40 мин
-
Зарим нутагт салхи 14-16 м/с хүрч шуурнаӨчигдөр 08 цаг 02 мин
-
Мбаппе Францыг орхихоор шийджээУржигдар 17 цаг 52 мин
-
Афганд их үерийн улмаас 300 гаруй хүн амиа алдлааУржигдар 15 цаг 19 мин
-
Шойгу огцровУржигдар 10 цаг 59 мин
-
15 градус дулаанУржигдар 08 цаг 00 мин
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРУУДЫГ ЗАРЛАЖЭЭ2024-05-10
-
Нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цастай2024-05-10
-
Орос гүрэн Ялалтын 79 жилийн ойгоо тэмдэглэв2024-05-09
-
€1-гийн Итали орон84 үзсэн
-
Шойгу огцров67 үзсэн
-
Мбаппе Францыг орхихоор шийджээ61 үзсэн
-
Саудын Арабын хунтайжийн амь насанд халдлаа0 сэтгэгдэл
-
ОУВС: Дэлхийн эдийн засаг 3 хуваагджээ0 сэтгэгдэл
-
€1-гийн Итали орон0 сэтгэгдэл
-
УБ-т бага зэргийн бороотой, 16 градус0 сэтгэгдэл
-
Орос гүрэн Ялалтын 79 жилийн ойгоо тэмдэглэв0 сэтгэгдэл
-
Нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цастай0 сэтгэгдэл
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРУУДЫГ ЗАРЛАЖЭЭ0 сэтгэгдэл