Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
ЭХЛЭЛ
Улс төр
Эдийн засаг Уул уурхай
Дэлхий дахинд
Хууль эрхзүй
Нийгэм соёл
Хүн байгаль
Спорт
Эрүүл мэнд
  • ЭХЛЭЛ
  • Улс төр
  • Эдийн засаг Уул уурхай
  • Дэлхий дахинд
  • Хууль эрхзүй
  • Нийгэм соёл
  • Хүн байгаль
  • Спорт
  • Эрүүл мэнд

Украин сүүлчийн нөөц –эмэгтэйчүүдээ дайнд илгээж эхэллээ 

2023-12-11
0
ЖИРГЭХ

"Украин улс цэрэг дайчилгааны сүүлчийн нөөц хүчээ шавхахаар шийджээ. Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүдийг цэрэгт татаж байна. Өнөөдөр зарим нэг мэргэжлийн эмэгтэйчүүдийг цэрэгт татах нь тус оронд хэвийн үзэгдэл, эмч, сувилагч,  радист.... зэрэг. Гэвч цэргийн хомсдолд орсон Украины эрх баригчид одоо тодорхой насны бүх эмэгтэйд зарлан дуудах бичиг гардуулж толгой дараалан цэрэгт дайчлах хуулийг албан ёсоор батлахаар төлөвлөж байна" хэмээн "Взгляд" бичжээ.
Испаний “El País” одоо дайны талбарт 61 мянган эмэгтэй тулалдаж байгаа гэж мэдээлэв. "Украинчууд одоо цэрэгт татагдахаас зугтааж байна. Сайн дураар дайнд явсан украин эрчүүдээс маш олон нь амь үрэгдсэн ба шархадсан, үлдсэн нь ядарч цуцжээ. Одоо байлдаж байгаа цэргүүдийн оронд дайны талбар луу очих ёстой эрчүүд эх орноосоо зугтааж байна.... Тус орны Засгийн газар ба Зэвсэгт хүчний ерөнхий командлал одоо цэргийн алба хаахаас зайлсхийсэн 27-60 насны мянга мянган эрчүүдийг олж цэрэгт дайчлахаар янз бүрийн арга хэмжээ авч эхэлжээ. Цэрэгт явахаас татгалзсан хүмүүст торгууль ногдуулах буюу 5 жил хүртэл хорих хууль энд хэрэгждэг.... Украины ерөнхий штаб хэдэн хүнийг цэрэгт татсаныг, нөөцөд хэд байгаа зэрэг мэдэллээ нууцалдаг. Зарим тоймчийн мэдээлснээр сүүлийн жилд л гэхэд 500 мянган эр, 61 мянган эмэгтэй дайнд явжээ.... Украины 70 мянган цэрэг амиа алдаж 120 мянга нь шархадсан гэж 8 сард “The New York Times” мэдээлсэн. Гэхдээ энд сүүлийн 3 сарын мэдээ ороогүй. Львов хотын Станислав “Асар олон украинчууд юуны төлөө амь үрэгдэв? 20км урагш ахих гэж тэр үү? Үнэхээр утгагүй” гэж хэлсэн” хэмээн тус нийтлэлд дурджээ.
“Украинд гэгээн цагаан өдөр гадаа яваа эрчүүдийг цэргийн эргүүлүүд хэмээх биерхүү хэдэн этгээд шууд хүчээр авч явж буй бичлэг интернэтээр түгж байна. Цэрэгт татаж байгаа аж. Баар, буудалд амарч байгаа хүмүүсийг ч ялгаагүй.... Уг нь арми зарлан дуудах хуудсыг хүчээр гардуулах эрхгүй, зөвхөн иргэний засаг захиргаа л түүнийг олгох эрх эдэлдэг... Уг нь армийн цалин улсын дунджаас өндөр, сард 750 -2500 евро. Гэвч зарим украинчууд гэнэт баривчлагдан дайнд явахаас айж бүр гудамжинд гарахаа ч больжээ....  Украин 18-65 насны эрчүүдийг улс орноос гарч явахыг хориглосон. Гэсэн ч зарим украинчууд 5,5 мянган доллар төлж Словакаар дамжин гадагшаа зугтааж байна” гэж "Телеграф" мэдээллээ. 
#МЦогзолмаа орчуулав

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголын говиос 25 мянган жилийн өмнөх эртний хүний яс олджээ
Археологийн хүрээлэнгийн нэгэн шинэ нээлт болно
“Авьяаслаг Уурхайчин” шоунд амжилттай оролцлоо
Итали: Ковидтой учраас алуурчны ялыг хөнгөрүүлсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ МИНИЙ ГЭР БҮЛ- МИНИЙ БАХАРХАЛ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
    2025-06-23
  • Б.Чойжилсүрэн: ТЭЦ-lll дээр гарсан ослын шууд хохирлын хэмжээг гаргахад дахиад долоо хоног шаардлагатай
    2025-06-19
  • Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад онцгой дэглэм тогтоож ажиллах чиглэл өглөө
    2025-06-19
  • "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
    2025-06-19
  • "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
    2025-06-19
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    2025-06-09
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    2025-06-09
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    2025-06-09
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    2025-06-09
  • Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Эрдэнэсийн хүүхдүүд” баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин буурах эрсдэл тулгарлаа
    2025-05-29
  • Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА
    2025-05-28
  • “ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-05-28
  • “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН МЕНЕЖЕРҮҮД УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
    2025-05-28
ЭХЛЭЛ Улс төр Эдийн засаг Уул уурхай Дэлхий дахинд Хууль эрхзүй Нийгэм соёл Хүн байгаль Спорт Эрүүл мэнд
Вэб сайт хийх