Дэлхийн хамгийн гүн, хамгийн том газар доорх лаборатори ашиглалтад орсон тухай Хятад гүрний “Жэньминь жибао” сонин мэдээллээ. Сычуань мужийн Ляншань –Ийскийн автономт тойргийн нутагт орших усан цахилгаан станцийн төв хэсгийн хонгилд 2400 метрийн гүнд байрладаг энэ лабораторио хятадууд “Жинь Пин” гэж нэрлэжээ. Жинь Пин уул өөрөө байгалийн платформ болж харин усан цахилгаан станцын гүн хонгилыг лаборатори болгон ашиглаж тохижуулсан аж. Хятадын олон их, дээд сургуулийн, мөн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтдээс бүрдсэн 10 баг одоо уг лабораторид туршилт судалгаа явуулахаар ажиллаж эхэллээ. “Жинь Пин” нь Хятадын анхны хэт гүн, газар доорх лаборатори бөгөөд туршилтын хэт бага радиацитай, цогц төхөөрөмж нь олон улсын тавцанд хамгийн том юм байна. Ирээдүйд энэ объектыг гүн усны эрдэм шинжилгээний судалгааны дэлхийн хэмжээний төв болгож эгэл хэсгүүдийн физик, цөмийн астрофизик, сансар судлал, амьдралын тухай шинжлэх ухаан, уулын чулуулгын механик зэрэг олон салбарт судалгаа шинжилгээ явуулах зорилтыг хятадууд өмнөө тавьжээ.
#МЦогзолмаа орчуулав.
Хятад: Дэлхийн хамгийн гүн, хамгийн том газар доорх лаборатори ашиглалтад орлоо

Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.