Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
ЭХЛЭЛ
Улс төр
Эдийн засаг Уул уурхай
Дэлхий дахинд
Хууль эрхзүй
Нийгэм соёл
Хүн байгаль
Спорт
Эрүүл мэнд
  • ЭХЛЭЛ
  • Улс төр
  • Эдийн засаг Уул уурхай
  • Дэлхий дахинд
  • Хууль эрхзүй
  • Нийгэм соёл
  • Хүн байгаль
  • Спорт
  • Эрүүл мэнд

Чех оюутан 15 хүний аминд хүрчээ

2023-12-22
0
ЖИРГЭХ

Чехийн нийслэл Прага хотын төвд орших Их сургуулийн Ян Палачийн талбай дээр 12 сарын 21-нд буудалцаан болж 15 хүн амь үрэгдэж 30 хүн шархаджээ. Хотын төвийг цагдаа нар бүсэлж шалгаж байна. Тус их сургуулийн нэг оюутан буутай ирж хүмүүс рүү гал нээжээ. Оюутнууд болон багш нар ангидаа орж дотроос бэхэлж буун сумнаас нуугдан зарим нь партан доогуур орж байсан бол зарим нь дээвэр лүү гарсан. Зарим оюутан карнизаас зүүгдэж байсан, энэ үеэр нэг бүсгүй доош унаж амиа алджээ. "Буутай этгээд амиа хорлосон. Цагдаа нар ойртох үед тэр өөрийгөө буудсан бололтой. Гэхдээ задлан шинжилгээгээр тэр өөрөө юү, эсвэл цагдаад буудуулж амь үрэгдсэн үү гэдэг нь тодорхой болно. Шархадсан хүмүүсээс 10-ын биеийн байдал маш хүнд.... Одоо их сургууль дотор байсан бүх хүнийг гаргаж шархадсан хүмүүст тусламж үзүүлж байна" гэж Цагдаагийн газрын дарга Мартин Вондрашек мэдээлжээ.
Чехийн Ерөнхий сайд Петр Фиала “12 сарын 22-ныг Чех даяар эмгэнэл гашуудлын өдөр хэмээн зарлаж байна” хэмээжээ. “Орон даяар олон нийтийн аюулгүй байдлыг сайжруулах шаардлагатай” гэж Чехийн тэргүүн Петр Павел мэдэгдлээ. 
“Гэмт хэрэг үйлдсэн этгээд нийслэл хотоос 20 км-т орших Кладно хотоос ирсэн. Түүнийг Давид Козак гэдэг, 24 настай, түүхийн факультетийн оюутан юм байна. Тэр оптиктай, мэргэн буучийн урт буутай байсан. Давид өмнө нь төрсөн эцгээ Гостоунид буудсан, дараа нь Прага руу иржээ. Тэр энэ халдлагаа маш нууцаар бэлдсэн....  Түүнийг сэтгэцийн асуудалтай гэж байна. Давид Козак Телеграм-каналд блог хөтөлдөг, тэр энд "Үргэлж алж талмаар надад санагддаг" гэж бичжээ. Тэр мөн Оросын Брянск хотын гимназид 12 сард террорист халдлага үйлдсэн 14 настай охиныг (энэ тухай манай сайт өмнө мэдээлсэн) бишрэн шүтэж буйгаа, бас яг ийм буудлага хийж дараа нь амиа хорлоно гэж блогтоо бичсэн байжээ" хэмээн ХМХ дамжууллаа.
#МЦогзолмаа орчуулав.  

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголын говиос 25 мянган жилийн өмнөх эртний хүний яс олджээ
Археологийн хүрээлэнгийн нэгэн шинэ нээлт болно
“Авьяаслаг Уурхайчин” шоунд амжилттай оролцлоо
Итали: Ковидтой учраас алуурчны ялыг хөнгөрүүлсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ МИНИЙ ГЭР БҮЛ- МИНИЙ БАХАРХАЛ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
    2025-06-23
  • Б.Чойжилсүрэн: ТЭЦ-lll дээр гарсан ослын шууд хохирлын хэмжээг гаргахад дахиад долоо хоног шаардлагатай
    2025-06-19
  • Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад онцгой дэглэм тогтоож ажиллах чиглэл өглөө
    2025-06-19
  • "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
    2025-06-19
  • "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
    2025-06-19
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    2025-06-09
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    2025-06-09
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    2025-06-09
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    2025-06-09
  • Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Эрдэнэсийн хүүхдүүд” баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин буурах эрсдэл тулгарлаа
    2025-05-29
  • Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА
    2025-05-28
  • “ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-05-28
  • “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН МЕНЕЖЕРҮҮД УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
    2025-05-28
ЭХЛЭЛ Улс төр Эдийн засаг Уул уурхай Дэлхий дахинд Хууль эрхзүй Нийгэм соёл Хүн байгаль Спорт Эрүүл мэнд
Вэб сайт хийх