Америк гүрний “United Launch Alliance” (ULA) компани Сар луу “Peregrine” модультай “Vulcan Centaur” зөөвөрлөгч пуужингаа хөөргөлөө. Пуужин Флорид мужийн Канаверал хошууны сансрын буудлаас орон нутгийн цагаар 02:18-д хөөрчээ. Энэ бол 2014 оноос хойш бүтээсэн зөөвөрлөгч пуужинг туршиж буй анхны туршилтын нислэг юм байна. Анхны нислэгийнхээ үеэр энэ пуужин Саран дээр буух “Peregrine” аппаратыг эллипс тойрог замд оруулах ёстой. Аппарат 2 сарын 23-нд Саран дээр буухаар төлөвлөгдсөн. Пуужин мөн Сар луу хэт улаан цацраг ба нейроны спектрометр, түүнчлэн радиацийн түвшнийг хэмжих багажийг илгээх аж.
Түүнээс гадна пуужингийн тээвэрлэж буй ачаан дунд “Celestis” компаний оршуулгын капсулууд бий. Тус компани дэлхийн хүмүүсийн чандрыг Сар луу илгээх үйлчилгээ эрхэлдэг юм байна.
Америкчууд Сар луу пуужингаа хөөргөв
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ2025-06-09
-
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ2025-05-28
-
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ2025-05-28
-
Хуулийн төсөл өргөн барьлаа2025-05-28
-
Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ0 сэтгэгдэл