Туркменистан улсын Аркадаг хотод экс Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедовт зориулж тансаг бунхан (мавзолей) барьж байна. Энэ бунхныг, бас дэргэд нь баригдаж буй лалын сүмийг экс Ерөнхийлөгчийн эртний анд Какажан Ташлиевын компани босгож байгаа аж. Барилгын улсын хороонд ойр, нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээлснээр шинэ сүмийн барилгад 400 сая гаруй доллар зарцуулсан гэнэ. Сонирхуулахад, Туркмэндээ хамгийн томд орох Сапармурат Туркменбашийн нэрэмжит сүмийг үүнээс 4 дахин хямд үнээр барьсан аж. Харин экс Ерөнхийлөгчийн бунхан ямархуу үнэ ханштай сүндэрлэж буйг хэн ч хэлж зүрхлэхгүй байна. Ямартай ч сүм ба бунхныг үнэт эрдэнийн чулуугаар чимэх шийдвэр гарсан, иймээс хамгийн тансаг болох нь гарцаагүй. Сапармурат Туркменбашийн нэрэмжит сүмийг 2004 онд буюу Туркменбашийг нас барснаас 2 жилийн дараа барьсан ба шарилыг нь овог удмын бунханд хөдөөлүүлсэн гэдэг. Дашрамд дурдахад, Аркадаг хотыг 2022-2023 онд нүцгэн талд барьсан юм байна.
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Мбаппе Францыг орхихоор шийджээ10 цаг 48 мин
-
Афганд их үерийн улмаас 300 гаруй хүн амиа алдлаа13 цаг 21 мин
-
Шойгу огцров17 цаг 41 мин
-
15 градус дулаан20 цаг 40 мин
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРУУДЫГ ЗАРЛАЖЭЭ2024-05-10
-
Нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цастай2024-05-10
-
Орос гүрэн Ялалтын 79 жилийн ойгоо тэмдэглэв2024-05-09
-
УБ-т бага зэргийн бороотой, 16 градус2024-05-09
-
€1-гийн Итали орон2024-05-08
-
€1-гийн Итали орон79 үзсэн
-
29 градус дулаан62 үзсэн
-
29 градус дулаан0 сэтгэгдэл
-
ОХУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол болов0 сэтгэгдэл
-
Саудын Арабын хунтайжийн амь насанд халдлаа0 сэтгэгдэл
-
ОУВС: Дэлхийн эдийн засаг 3 хуваагджээ0 сэтгэгдэл
-
€1-гийн Итали орон0 сэтгэгдэл
-
УБ-т бага зэргийн бороотой, 16 градус0 сэтгэгдэл