Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
ЭХЛЭЛ
Улс төр
Эдийн засаг Уул уурхай
Дэлхий дахинд
Хууль эрхзүй
Нийгэм соёл
Хүн байгаль
Спорт
Эрүүл мэнд
  • ЭХЛЭЛ
  • Улс төр
  • Эдийн засаг Уул уурхай
  • Дэлхий дахинд
  • Хууль эрхзүй
  • Нийгэм соёл
  • Хүн байгаль
  • Спорт
  • Эрүүл мэнд

Fox: “Умардын урсгал 2”-ын дэлбэрэлтэд АНУ хамаатай

2023-2-01
0
ЖИРГЭХ

---АНУ-ын “Fox News” телевизийн хөтлөгч Такер Карлсоны шоугаас---
Манай Ерөнхийлөгч Жо Байдены захиргаа л үнэн хэрэгтээ “Умардын урсгал 2” байгалийн хийн хоолойн дэлбэрэлтэд хамаатай. Үүнийг батлах нэг жишээ бол Төрийн нарийн бичгийн дарга Виктория Нуландын мэдэгдэл. Нуланд өнгөрсөн 7 хоногт үүнийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн ч хэн ч анзаарсангүй. Тэрбээр “Умардын урсгал 2” хийн хоолой өнөөдөр далайн ёроолд бөөн төмрийн хог, овоолго болж хувирсанд би болон манай захиргаа бүгд маш их сэтгэл хангалуун байна” гэж хэлсэн.
Тэр хэрхэн яаж баярлаж хөөрч байгааг харахад л бүгд ойлгомжтой. Гэтэл энэ үйл явдлыг сонссоны дараа бид бүгд ихэд гутарч хэн үүнийг хийснийг ч мэдэхгүй байсан. Бүгдээрээ л “Путины үйлдсэн хэрэг” гэцгээж байсан даа. 
...Сануулахад, Нуланд 2022 оны 1-р сард “Орос өөрийн хийг Европт нийлүүлэхгүй болгож чадна, үүний тулд “Умардын урсгал”-ыг дэлбэлнэ” гэж сүрдүүлсэн билээ. Харин дараа нь, 9-р сард хэн нэгэн нөгөө хийн хоолойг дэлбэлчихсэн. Энэ дэлбэрэлт бол түүхэнд хамгийн томд орох хүний гараар үйлдэгдсэн хамгийн том байгалийн сүйрэл.... 
Нуландын энэ мэдэгдэл үнэндээ Ерөнхийлөгч Байдены захиргаа худал хэлж хуурдаг болохыг дахин нотоллоо. Энэ талаар Ерөнхийлөгчид нэр дэвшигч асан Тулси Габбард ярихдаа “Америкийн ард түмэн үүнийг сонсоод 2 чухал дүгнэлт хийсэн байх. Нэгт, Виктория Нуландын энэ мэдэгдэл түүний төдийгүй манай төр засгийн үнэн нүүр царайг харууллаа. Дэлбэрэлтэд АНУ хамаагүй гэж тэд өдөржин шөнөжин худлаа бурсан. Тэр бүү хэл тэд чухам Орос л өөрийн эдийн засгаа хохироох гэж өөрийнхөө эрчим хүчний дэд бүтцийг дэлбэлсэн гэж шал худлаа юм ярьж толгой угаасан билээ. Байдены захиргаа биднийг үнэхээр тэнэг гэж боддогийг, бас ямар ч худал юм хэлсэн өөрсдөд нь итгэнэ гэж үздэгийг энэ явдал харуулж байна. Ийм худал хуурмагийн дараа бид тэдний ярьсан 1 ч зүйлд итгэж болохгүй ээ, тэдний ХМХ-д ч гэсэн. Хоёрт, тэд ийм мэдэгдэл, үйлдлээрээ үнэхээр аюултай байдал үүсгэв. Дэд бүтцийг устгах, хорлон сүйтгэх ажиллагаа үйлдэх нь цаашид зөвшөөрөгдсөн стратеги болчихлоо. Бидэнд ч бас эмзэг, эрсдэлтэй газрууд бий: далай тэнгисийн ёроол дахь кабель, холбоо харилцааны хэрэгсэл, санхүүгийн систем, эрчим хүчний систем..... Энэ жагсаалтыг үргэлжлүүлбэл маш их урт. Хэрэв Оросын нефтийн ба байгалийн хийн дэд бүтцийг бөмбөгдөх, устгах нь хэвийн үзэгдэл юм бол хэн нэгэн яагаад манай эмзэг цэгүүд рүү халдаж довтлохгүй гэж? Вашингтон дахь дайныг дэмжигч талынхан өөрийн ард түмнийг ийм байдалд орууллаа. Гэтэл тэд ярихдаа “Энэ бүхнийг ард түмнээ хамгаалах, ардчиллыг хамгаалахын төлөө хийсэн” гэдэг. Гэвч бодит байдал дээр тэдний  алхам үйлдлүүд биднийг сулруулж манай ардчилалд хор хөнөөл учруулж байна. Яагаад гэвэл, бид өөрсдийн лидерүүдэд итгэхээ больсон цагт манайд ардчилал ч гэж байхгүй болно” хэмээжээ. 

Орчуулсан #МЦогзолмаа

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголын говиос 25 мянган жилийн өмнөх эртний хүний яс олджээ
Археологийн хүрээлэнгийн нэгэн шинэ нээлт болно
“Авьяаслаг Уурхайчин” шоунд амжилттай оролцлоо
Итали: Ковидтой учраас алуурчны ялыг хөнгөрүүлсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    2025-06-09
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    2025-06-09
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    2025-06-09
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    2025-06-09
  • Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Эрдэнэсийн хүүхдүүд” баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин буурах эрсдэл тулгарлаа
    2025-05-29
  • Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА
    2025-05-28
  • “ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-05-28
  • “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН МЕНЕЖЕРҮҮД УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
    2025-05-28
  • Хуулийн төсөл өргөн барьлаа
    2025-05-28
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүгийн дэмжлэг үзүүлэх журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа
    2025-05-28
  • Ахмад настан сувилуулахад нийгмийн халамжийн сангаас олгох эрхийн бичгийн жишиг үнийн хэмжээг тогтоолоо
    2025-05-28
  • Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28
  • Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газарт итгэл хүлээлгэвэл би үлдэнэ, үгүй бол огцорно
    2025-05-28
ЭХЛЭЛ Улс төр Эдийн засаг Уул уурхай Дэлхий дахинд Хууль эрхзүй Нийгэм соёл Хүн байгаль Спорт Эрүүл мэнд
Вэб сайт хийх