Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
ЭХЛЭЛ
Улс төр
Эдийн засаг Уул уурхай
Дэлхий дахинд
Хууль эрхзүй
Нийгэм соёл
Хүн байгаль
Спорт
Эрүүл мэнд
  • ЭХЛЭЛ
  • Улс төр
  • Эдийн засаг Уул уурхай
  • Дэлхий дахинд
  • Хууль эрхзүй
  • Нийгэм соёл
  • Хүн байгаль
  • Спорт
  • Эрүүл мэнд

Романтик бүжиг бүжсэн биш 10,5 жил шоронд суухаар болжээ

2023-2-02
0
ЖИРГЭХ

Иран улсын залуу хос нийслэл хот Тегераны төв талбайд романтик бүжиг бүжиглээд 10,5 жилийн ял авчээ. 22 настай Амир Ахмади ба түүний найз бүсгүй 21 настай Астиаж Хагига хоёулаа алдартай блогч, тэд нийгмийн сүлжээнд тус тусдаа 900 мянга гаруй дагагчтай.
Тэдний энэ бичлэг 2022 оны 10 сард  бөөн дуулиан дэгдээсэн. Тухайн үед курд гаралтай Махси Амина гэдэг бүсгүйн үхлээс болж Иран даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж байв. Гэтэл Астиаж бичлэг дээр хижаб өмсөөгүй төдийгүй гадаа гудамжинд эр хүнтэй бүжиглэж Ираны хатуу чанга хуулийг зөрчжээ. Ер нь Иранд олны өмнө бүжиглэхийг хорьдог, бас шариатын хуулиар эмэгтэйчүүд заавал үсээ далдлах ёстой. Гэтэл залуу хос  романтик бүжиглээд зогсохгүй бичлэгээ интернэтэд цацсан аж. Бас бичлэг дээр тэдний ард Азади цамхаг (орчуулбал Эрх чөлөөний цамхаг) харагдаж байсан нь далд утга агуулсан гэж эрх баригчид үзжээ. 
Залуу хосыг 11 сард баривчилж өмгөөлөгч авах эрхийг нь хүртэл хасав. Тегераны хувьсгалт Шүүх тэднийг “Ёс зүйгүй үйлдэл хийж янхандалт ба садар самууныг ил тодоор сурталчилсан, авлигыг өөгшүүлж дэмжсэн, улс орны аюулгүй байдлыг бусниулах зорилгоор цуглаан зохион байгуулж хуйвалдаан санаачилсан” гэж буруутган яллажээ. Тэд суллагдсаны дараа интернэт ашиглах эрхгүй, мөн 2 жилийн дотор Иранаас гарч явж болохгүй аж. Эрх баригчид энэ хэрэгт олон нийтийн анхаарал хандахаас сэргийлж тэдний ар гэрт дарамт шахалт үзүүлж байсан нь илэрчээ. 
НҮБ-ын мэдээлснээр Иранд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөснөөс хойш 14 мянга гаруй хүнийг баривчилж, 20 гаруй хүнд цаазын ял ногдуулжээ. Түүнчлэн олон хүнийг удаан хугацаагаар хорих ялаар шийтгэжээ. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголын говиос 25 мянган жилийн өмнөх эртний хүний яс олджээ
Археологийн хүрээлэнгийн нэгэн шинэ нээлт болно
“Авьяаслаг Уурхайчин” шоунд амжилттай оролцлоо
Итали: Ковидтой учраас алуурчны ялыг хөнгөрүүлсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    2025-06-09
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    2025-06-09
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    2025-06-09
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    2025-06-09
  • Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Эрдэнэсийн хүүхдүүд” баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин буурах эрсдэл тулгарлаа
    2025-05-29
  • Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА
    2025-05-28
  • “ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-05-28
  • “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН МЕНЕЖЕРҮҮД УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
    2025-05-28
  • Хуулийн төсөл өргөн барьлаа
    2025-05-28
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүгийн дэмжлэг үзүүлэх журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа
    2025-05-28
  • Ахмад настан сувилуулахад нийгмийн халамжийн сангаас олгох эрхийн бичгийн жишиг үнийн хэмжээг тогтоолоо
    2025-05-28
  • Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28
  • Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газарт итгэл хүлээлгэвэл би үлдэнэ, үгүй бол огцорно
    2025-05-28
ЭХЛЭЛ Улс төр Эдийн засаг Уул уурхай Дэлхий дахинд Хууль эрхзүй Нийгэм соёл Хүн байгаль Спорт Эрүүл мэнд
Вэб сайт хийх