Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
ЭХЛЭЛ
Улс төр
Эдийн засаг Уул уурхай
Дэлхий дахинд
Хууль эрхзүй
Нийгэм соёл
Хүн байгаль
Спорт
Эрүүл мэнд
  • ЭХЛЭЛ
  • Улс төр
  • Эдийн засаг Уул уурхай
  • Дэлхий дахинд
  • Хууль эрхзүй
  • Нийгэм соёл
  • Хүн байгаль
  • Спорт
  • Эрүүл мэнд

Дүрсгүй жуулчдыг 60000 евро хүртэл торгох хууль Италид хэрэгжиж эхлэв

2024-2-07
0
ЖИРГЭХ

Итали улс соёл урлагийн үнэт зүйлс, түүхэн хөшөө, уран баримал зэргийг гэмтээж сүйтгэсэн тохиолдолд торгуулийн хэмжээг огцом нэмжээ. Шинэ хууль 2024 оны 2 сарын 8-наас хэрэгжиж эхэлнэ. Соёлыг сүйтгэгч жуулчдыг бүр авто машины үнээр буюу 20-60 мянган еврогоор торгох юм. Өөрсдийгөө эко гэж нэрлэдэг идэвхтэнүүд сүүлийн үед эртний уран баримал болон уран зураг зэргийг өнгөөр будах, шөл цацах, усан оргилуурт нүүрсний тоос асгах, гараа цавуудаж урлагийн сонгодог бүтээлд нааж сүйтгэх зэргээр авирлах нь улам олширсон. Тэд ийм байдлаар хүн төрөлхтөнийг нефть, байгалийн хий зэрэг ашигт малтмал ашиглахыг болиулж чадна гэж үздэг аж.
Жишээ: Германы блогч, 30 настай Янис Даннер найзуудтайгаа 2023 онд Италиар жуулчилж явахдаа дуулиантай, сонирхолтой бичлэг хийж блогтоо цацахаар шийдэв. Тэд түрээсэлж авсан шилтгээндээ “дүрсгүйтэж өгчээ”. Даннер энэ үеэр найзын хамт гоо бүсгүйн уран барималтай “сээтгэнэж” элдвээр авирлаж байлаа. Гэтэл гантиган баримал ийм “ачааллыг даасангүй” унаж хагарчээ. Энэ бол Виченцийн агуу зураач, барималч Энрико Буттийн бүтээл байсан юм, хуулбар биш эх уран баримал. Түүний үнэ ханш 200 мянган евро. 
Өөр нэг жишээ: Австралийн Ласло Тот 1972 оны 5 сарын 21-нд агуу Микеланжелогийн “Lamentation of Christ" (Vatican Pieta) уран баримлыг 15 удаа алхаар цохиж сүйтгэжээ. Эртний гайхамшигтай, сод бүтээлийн зүүн гар тасарч хамар ба зовхи хагарч унаж нүүр царай сүйдсэн. Үүнээс хойш Итали анх удаа үнэт үзмэрээ хамгаалахын тулд сум нэвтэрдэггүй шил ашиглаж эхэлжээ. 

Италийн Засгийн газар соёл урлагийн болон түүхэн дурсгалаа хамгаалах хууль тогтоомжоо чангатгасан гол шалтгаан ердөө энэ. Эко дээрэмчдийг өмнө нь 1500-15000 еврогоор торгож байсан бол одоо 20-60 мянган евро болгон нэмэгдүүлсэн. Мэдээж, энэ торгууль дээр урлагийн алдартай бүтээлийг сэргээн засварлах зардал нэмэгдэнэ. Үүнээс гадна соёл сүйтгэгчдийг 5 жил хүртэл хорих аж. Шинэ хууль мөн селфи хийх донтой хүмүүст ч хамаатай. Хэрэв эртний түүхэн хөшөөг тэврэх, дээр нь гарах зэргээр зургаа авахуулбал 10-40 мянган еврогийн торгууль төлнө. 
#МЦогзолмаа орчуулав.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ОХУ-д замын ослоор 3 монгол амиа алджээ
Монголчууд 28 сая рублиэр "шатжээ"
Грек ажлын 6 өдөртэй болов
Казахстан ХМХ-н шинэ хуультай болов
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ МИНИЙ ГЭР БҮЛ- МИНИЙ БАХАРХАЛ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
    2025-06-23
  • Б.Чойжилсүрэн: ТЭЦ-lll дээр гарсан ослын шууд хохирлын хэмжээг гаргахад дахиад долоо хоног шаардлагатай
    2025-06-19
  • Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад онцгой дэглэм тогтоож ажиллах чиглэл өглөө
    2025-06-19
  • "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
    2025-06-19
  • "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
    2025-06-19
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    2025-06-09
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    2025-06-09
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    2025-06-09
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    2025-06-09
  • Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Эрдэнэсийн хүүхдүүд” баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин буурах эрсдэл тулгарлаа
    2025-05-29
  • Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА
    2025-05-28
  • “ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-05-28
  • “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН МЕНЕЖЕРҮҮД УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
    2025-05-28
ЭХЛЭЛ Улс төр Эдийн засаг Уул уурхай Дэлхий дахинд Хууль эрхзүй Нийгэм соёл Хүн байгаль Спорт Эрүүл мэнд
Вэб сайт хийх