Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
ЭХЛЭЛ
Улс төр
Эдийн засаг Уул уурхай
Дэлхий дахинд
Хууль эрхзүй
Нийгэм соёл
Хүн байгаль
Спорт
Эрүүл мэнд
  • ЭХЛЭЛ
  • Улс төр
  • Эдийн засаг Уул уурхай
  • Дэлхий дахинд
  • Хууль эрхзүй
  • Нийгэм соёл
  • Хүн байгаль
  • Спорт
  • Эрүүл мэнд

Путин: Задарч бутарсан Орос маань Чингис хаанд амархан олз болсон

2024-2-13
0
ЖИРГЭХ

Орос гүрний Ерөнхийлөгч Владимир Путин 2 сарын 6-нд АНУ-ын сэтгүүлч, “Tucker Carlson Network”-г үндэслэгч Такер Карлсонд өгсөн ярилцлагаас хэсэгчлэн хүргэж байна (үргэлжлэл). 

Т.Карлсон: Та 2022.2.24-нд эх орон, ард түмэндээ хандаж Украины эсрэг цэргийн ажиллагааг эхлүүлсэн тухай мэдэгдсэн билээ. Энэ үед та “НАТО-н тусламжтай Америк гэнэт манай орон руу халдаж магадгүй учраас ийм алхам хийсэн” гэсэн. Энэ бол америкчуудын хувьд бараг л сэтгэцийн эмгэг согог. Та яагаад ийм дүгнэлтэд хүрэв? 
В.Путин: Би тэгж хэлээгүй. Та бид 2 ток шоу хийх үү, эсвэл чухал асуудлаар ярилцах уу? 

Т.Карлсон: Сайхан хэллээ, баярлалаа. Та бид чухал яриа хийх болно.
В.Путин: Таны суурь боловсрол түүх гэж би ойлгосон. Тийм үү? 

Т.Карлсон: Тийм.
В.Путин: Тэгвэл би жаахан түүхийн лавлагаа өгчих үү? 30 секунд эсвэл 1 минут орчим? 

Т.Карлсон: Мэдээж, тэгэлгүй яахав 
В.Путин: Манай орон ба Украины харилцаа юунаас эхэлсэн бэ? Украин улс гэж яаж, хаана бий болов? Оросын төр улс 862 онд байгуулагдсан... Энэ онд Новгород хотынхон Скандинавын Рюрик  ванг урьж хаан суудалдаа залжээ.... Түүнийг нас барсны дараа бага насны хүүг нь хаанд өргөмжилж Олег ван Оросыг захирч байв. Орос улс энэ үеэс Новгород, Киев гэсэн 2 төвтэй болсон юм...
Гэхдээ Оросын хаан ширээ эцгээс ууган хүүд биш харин талийгаач хааны эрэгтэй дүү, дараа нь хөвгүүдэд нь өв залгамжлагддаг байсан. Ийм учраас Орос хэмээх нэгдмэл орон аажмаар олон хэсэг болж салж бутарч байлаа. Ийм үзэгдэл Европт ч бас гарсан.
Олон жижиг улс болж бутарсан Орос улс маань Чингис хааны эзэнт гүрний хувьд амархан олз болсон юм. Түүний залгамжлагчид, Бат хаан нар Орос руу халдан довтолж бараг бүх хотыг дээрэмдэж сүйрүүлдэг байлаа. Киев төвтэй урд нутаг болон зарим хот бие даасан байдлаа алдсан бол хойд зүгийн хотууд маань Алтан Ордод алба гувчуур төлдөг болж тусгаар тогтнолоо хэсэгчлэн авч үлдэж чадав. Дараа нь Оросын нэгдмэл улс Москва төвтэй байгуулагдлаа.
Киев төвтэй оросууд аажмаар Литовын Их ханлигт багтжээ. Түүнийг бас Литов –Орос улс гэдэг, яагаад гэвэл ихэнх нь оросууд байсан. Тэд эртний орос хэлээр ярьдаг, Үнэн алдартны шашин шүтдэг.... Үүний дараа Литовын Их ханлиг ба Польш нэгдэж.... зарим сүм хийд нь Ромын Папад захирагдах болжээ.
Польшууд олон арван жилийн турш энэ нутгийн хүн амыг польшжуулах бодлого явуулж украинчууд бол оросууд биш гэж сурталчилж эхэлсэн. Украин гэдэг үг анх “у края” буюу улсын зах хязгаарт амьдардаг, хил манадаг гэсэн утгатай байлаа.  Түүнээс биш украин гэсэн ямар нэг ястан үндэстэн огт байгаагүй. Зах хязгаар нутгийн иргэд польшжуулах бодлогын эсрэг өөрсдийн хэл, эрхээ хамгаалж Варшав руу захиа бичиж элч нараа илгээн шаардлага хүргүүлж эхлэв.... 

Т.Карлсон: Хэдэн оны үе вэ?
В.Путин: Энэ бол XIII зууны үе. ...Гэвч Варшав тэдэнд хариу өгөхгүй, эсвэл шаардлагыг нь үл тоож татгалзаж байсан. Ингээд тэд Москвад хандаж дагаар орохыг хүсчээ.... Эдгээр баримт нотолгоог танд өгье, намайг санаанаасаа зохиосон гэж бодож магадгүй. 

Т.Карлсон: Үгүй, таныг тэгнэ гэж бодохгүй байна. 
В.Путин: Энэ бол архивын баримтууд, хуулбарууд. Одоо та бидний Украин гэж нэрлэдэг газар нутгийг захирч байсан Богдан Хмельницкийн захиа ч энд бий.
Оросын хаан шууд зөвшөөрөөгүй, яагаад гэвэл Польштой дайтаж магадгүй гэж үзсэн. Харин 1654 онд эртний Оросын захиргааны байгууллага –Земскийн собор шийдвэр гаргасны дараа эртний оросуудын энэ газар нутаг Москвагийн хаант улсын бүтцэд багтсан юм.
Ингээд Польштой дайтсан, 13 жил. Дараа нь энхийн гэрээ байгуулж... Днеприйн зүүн эрэг бүхэлдээ (Киев багтсан) Оросынх болж харин Днеприйн баруун эрэг тэр чигтээ Польшид үлдлээ. Харин II Екатерина хатан хааны үед Орос өөрийн түүхэн бүх газар нутгийг буцаан авчээ...  
Дэлхийн I дайны өмнө Австрийн Жанжин штаб украинжуулах үзэл санааг идэвхтэй сурталчилж эхэлсэн.... Харин Украины тусгаар тогтнолын онол XIX зуунд үүсчээ.... 
 

#МЦогзолмаа орчуулав. Үргэлжлэл бий...

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголын говиос 25 мянган жилийн өмнөх эртний хүний яс олджээ
Археологийн хүрээлэнгийн нэгэн шинэ нээлт болно
“Авьяаслаг Уурхайчин” шоунд амжилттай оролцлоо
Итали: Ковидтой учраас алуурчны ялыг хөнгөрүүлсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    2025-06-09
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    2025-06-09
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    2025-06-09
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    2025-06-09
  • Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Эрдэнэсийн хүүхдүүд” баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин буурах эрсдэл тулгарлаа
    2025-05-29
  • Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА
    2025-05-28
  • “ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-05-28
  • “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН МЕНЕЖЕРҮҮД УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
    2025-05-28
  • Хуулийн төсөл өргөн барьлаа
    2025-05-28
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүгийн дэмжлэг үзүүлэх журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа
    2025-05-28
  • Ахмад настан сувилуулахад нийгмийн халамжийн сангаас олгох эрхийн бичгийн жишиг үнийн хэмжээг тогтоолоо
    2025-05-28
  • Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28
  • Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газарт итгэл хүлээлгэвэл би үлдэнэ, үгүй бол огцорно
    2025-05-28
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    252 үзсэн
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    33 үзсэн
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    26 үзсэн
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    26 үзсэн
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    0 сэтгэгдэл
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    0 сэтгэгдэл
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    0 сэтгэгдэл
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    0 сэтгэгдэл
ЭХЛЭЛ Улс төр Эдийн засаг Уул уурхай Дэлхий дахинд Хууль эрхзүй Нийгэм соёл Хүн байгаль Спорт Эрүүл мэнд
Вэб сайт хийх