Орос гүрний Ерөнхийлөгч Владимир Путины Холбооны зөвлөлд хэлсэн үгийг үргэлжлүүлэн хүргэж байна. Түрүүч нь: https://www.massnews.mn/a/1722.
...Цэргийн тусгай ажиллагаанд оролцож эх орныхоо төлөө тулалдсан, тулалдаж буй дайчид маань Орос орны ирээдүйн элитүүд. Тэд Орост үнэнч шударга гэдгээ бодитоор батлан харууллаа. Эх орноо тэдэнд сэтгэл амар үлдээж болно... Манай дайчид бол ирээдүйн удирдагчид.... Тэд 2024 оны 3 сарын 1-нээс эхэлж “Баатруудын үе” хэмээх Холбооны хүний нөөцийн сургалтын хөтөлбөрт хамрагдах өргөдлөө өгч болно. Цэргийн тусгай ажиллагаанд оролцсон оюутнуудтай харьцаж байхад анх ийм санаа толгойд орж ирсэн юм. Дайчид маань цэргийн цол хэргэмээс үл хамааран оролцох боломжтой. Энэ сургалт нь Ерөнхийлөгчийн Академийн дэргэдэх “Губернаторуудын сургууль” болох төрийн удирдлагын дээд сургуулийн стандартаар явагдана. Харин тэнд багшлах хүмүүс нь Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Засгийн газар, яамд, мужуудын губернаторууд, том компаниудын удирдагчид. Хичээл сургалт ойрын саруудад эхэлнэ.
Үргэлжлэл бий...