Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
ЭХЛЭЛ
Улс төр
Эдийн засаг Уул уурхай
Дэлхий дахинд
Хууль эрхзүй
Нийгэм соёл
Хүн байгаль
Спорт
Эрүүл мэнд
  • ЭХЛЭЛ
  • Улс төр
  • Эдийн засаг Уул уурхай
  • Дэлхий дахинд
  • Хууль эрхзүй
  • Нийгэм соёл
  • Хүн байгаль
  • Спорт
  • Эрүүл мэнд

Вьетнамын хамгийн баян эмэгтэйд цаазын ял ногдууллаа

2024-4-16
0
ЖИРГЭХ

Вьетнам улсын “Van Thinh Phat” томоохон компаний захирал Чионг Ми Ланд цаазаар авах ял ногдуулсан тухай “Би-би-си” агентлаг мэдээллээ. 67 настай Ми Лан бол энэ орны хамгийн баян эмэгтэйчүүдийн нэг. Түүнийг Вьетнамын томоохон банкуудын нэг “Saigon Commercial Bank”-г луйвардсан, хуурамч өргөдөл бичиж зээл авах замаар их хэмжээний мөнгө гаргасан гэж буруутгажээ.
Чионг Ми Лан бараг 42 мянган хүнийг “дээрэмдсэн”, тэд бүгд “SCB”-н облигацийн эзэмшигч байсан. Түүнчлэн Лангийг хуурамч сүлжээ компани байгуулж олон зуун зээл авсан, эрх мэдлээ буруугаар ашиглаж өөрийн хүмүүсийг менежерээр томилсон гэж яллажээ. Түүний тушаалаар жолооч нь 2019 оны 2-р сараас эхэлж 3 жилийн турш 108 триллион донг буюу 4 тэрбум гаруй долларыг банкаас бэлнээр гаргаж зооринд хадгалсан байна. 
Лан болон “SCB”-н албан тушаалтнууд луйвраа нуухын тулд 5,2 сая долларын хахуулийг Вьетнамын түшмэдэд өгчээ. Энэ бол тус орны түүхэн дэх хамгийн том авлига гэж орон нутгийн ХМХ мэдээлэв. 
Чионг Ми Лан нийт 12,5 тэрбум долларын зээлийг “Saigon Commercial Bank”-с авсан, гэхдээ түүний учруулсан хохирлын хэмжээг 27 тэрбум доллар гэж үнэлжээ. Вьетнамын хуулиар хувь хүн аль нэг банкны хувьцааны 5%-с илүүг эзэмшихийг хориглодог. Гэтэл Ланг өөрийн хянадаг олон зуун хуурамч компани, итгэлт хүмүүсээр дамжуулан “SCB” банкийн хувьцааны 90% гаруйг мэдэлдээ авчээ. 
Энэ хэргээр 2700 хүнээс мэдүүлэг авсан ба улсын 10 прокурор, 200 өмгөөлөгч ажиллажээ. Хэргийн баримтууд 104 хайрцаг дүүрсэн бөгөөд нийт жин 6 тонн хүрэв. Лантай цуг түүний нөхөр болон 85 хүнийг шүүсэн. Энэ эмэгтэй цаазаар авах ял сонссон ч өөрийн бурууг хүлээсэнгүй. 
#МЦогзолмаа орчуулав.  

0
ЖИРГЭХ
Санал болгох
ОХУ-д замын ослоор 3 монгол амиа алджээ
Монголчууд 28 сая рублиэр "шатжээ"
Грек ажлын 6 өдөртэй болов
Казахстан ХМХ-н шинэ хуультай болов
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ МИНИЙ ГЭР БҮЛ- МИНИЙ БАХАРХАЛ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
    2025-06-23
  • Б.Чойжилсүрэн: ТЭЦ-lll дээр гарсан ослын шууд хохирлын хэмжээг гаргахад дахиад долоо хоног шаардлагатай
    2025-06-19
  • Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад онцгой дэглэм тогтоож ажиллах чиглэл өглөө
    2025-06-19
  • "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
    2025-06-19
  • "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
    2025-06-19
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    2025-06-09
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    2025-06-09
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    2025-06-09
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    2025-06-09
  • Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Эрдэнэсийн хүүхдүүд” баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин буурах эрсдэл тулгарлаа
    2025-05-29
  • Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА
    2025-05-28
  • “ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-05-28
  • “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН МЕНЕЖЕРҮҮД УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
    2025-05-28
ЭХЛЭЛ Улс төр Эдийн засаг Уул уурхай Дэлхий дахинд Хууль эрхзүй Нийгэм соёл Хүн байгаль Спорт Эрүүл мэнд
Вэб сайт хийх