Дэлхийн 60 гаруй орон аймшигт газар хөдлөлтийн уршиг дагаврыг арилгахад Турк улсад тусалж байна. Туркийн Хатай хотод манай Монголын 35 аврагч, эмч нар бас 2 үнэрч нохой ажиллаж эхэлжээ. Тэд ажлаа эхэлсэн эхний өдөр нурангин доороос 3 хүний амь аварчээ. “Манай аврагчид Туркт очсон эхний өдрөө нурангин доороос 2 хүүхэд, 1 том хүний амийг аварлаа. Тэдэнд анхны тусламж үзүүлж дараагийн шатны эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ” хэмээн Монголын Гадаад харилцааны яам мэдээллээ. Нурангиас амьд гарч ирсэн 3 бол 2 настай хүүхэд, 15-тай өсвөр насны хүүхэд, бас 1 эмэгтэй байв. Монголын аврагчдыг ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр ахалж яваа билээ.
Турк улсын эрх баригчид "Газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 12873 хүрсэн. Одоогоор 62937 хүн бэртэж шархаджээ" хэмээн мэдээлэв. Турк даяар 7 хоногийн гашуудал зарлаж 10 мужид Онц байдал тогтоогоод байна.
Монголын аврагчид нурангиас 3 хүнийг аварчээ
2023-2-09
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.