Ираны дэглэмийг шүүмжилсэн алдартай рэпер Томаж Салехид цаазаар авах ял ногдуулсан тухай “Reuters” агентлаг мэдээллээ. Рэпер Салехи 2022-2023 онд Засгийн газраа шүүмжилсэн дуу дуулах, олон нийтийн өмнө үг хэлэх зэргээр эсэргүүцлийн ажиллагаанд оролцож байжээ. Түүнийг 2022 оны 10 сард баривчилж Ираны Дээд шүүх 6 жил 3 сар хорих ял ногдуулсан. Гэтэл Исфахан хотын Шүүх энэ шийдвэрийг эргэн харж рэпер Салхид цаазын ял ногдуулав. Салехийн өмгөөлөгч Амир Раисиан “Хотын шүүхийн энэ үйлдэл байж болшгүй зүйл. Салехи энэ шийдвэрийг давж заалдах ёстой” хэмээн мэдэгдлээ.
Сануулахад, тухайн үед Иран даяар өрнөсөн эсэргүүцлийн ажиллагааны шалтгаан нь оюутан бүсгүй Махса Аминий үхэл байсан. Бүсгүйг инсультээр нас барсан гэж Цагдаагийн газар мэдээлсэн боловч түүний ар гэрийнхэн "Худал мэдээлэл, үнэндээ Аминийг цагдаа нар үхтэл зодсон" гэж мэдэгдэж байлаа. Эсэргүүцлийн ажиллагаа Иран даяар хэдэн сар үргэлжилжээ. Жагсагчид ба цагдаа нарын хооронд үе үе мөргөлдөөн дэгдэж олон зуун хүн амиа алдсан билээ. Энэ хэргээр Ираны эрх баригчид нийт 1000 гаруй хүнийг баривчилж хорьсон, одоогоор хэдэн хүнийг цаазлаад байна.
#МЦогзолмаа орчуулав.
Алдартай рэперт цаазын ял ногдуулжээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Путин Хятадад айлчлав13 цаг 2 мин
-
Перу: Трансжендерүүд бол сэтгэцийн өвчтөнүүд21 цаг 46 мин
-
УБ-т 28 градусӨчигдөр 08 цаг 03 мин
-
АНУ-ын хүн ам цөөрч байнаУржигдар 19 цаг 02 мин
-
NHK: Японд үхлийн аюултай өвчин хурдтай тархаж байнаУржигдар 16 цаг 26 мин
-
Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэУржигдар 15 цаг 43 мин
-
Эрсдэл үүссэн сургуулиудын барилгыг өргөтгөх хөрөнгө оруулалт хийнэУржигдар 15 цаг 39 мин
-
Шинжлэх ухааны академийн их сургууль байгуулнаУржигдар 15 цаг 37 мин
-
Аргентин ш/у-аа "хавтгай дэлхийн онолч" бүсгүйд даатгавУржигдар 10 цаг 43 мин
-
УБ-т 22 градусУржигдар 08 цаг 00 мин
-
Шойгу огцров85 үзсэн
-
Мбаппе Францыг орхихоор шийджээ73 үзсэн
-
15 градус дулаан46 үзсэн
-
АНУ-ын хүн ам цөөрч байна45 үзсэн
-
УБ-т 22 градус44 үзсэн
-
Шинжлэх ухааны академийн их сургууль байгуулна0 сэтгэгдэл
-
АНУ-ын хүн ам цөөрч байна0 сэтгэгдэл
-
УБ-т 28 градус0 сэтгэгдэл
-
Перу: Трансжендерүүд бол сэтгэцийн өвчтөнүүд0 сэтгэгдэл
-
Путин Хятадад айлчлав0 сэтгэгдэл
-
Нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цастай0 сэтгэгдэл
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРУУДЫГ ЗАРЛАЖЭЭ0 сэтгэгдэл