АНУ-ын Нью-Йорк хотод Палестиныг дэмжин эсэргүүцлийн жагсаалд оролцсон Колумбын их сургуулийн жагсагчдаас 100 орчим оюутныг баривчилсан тухай “NBC News” мэдээллээ. Өмнөх үдэш нь их сургуулийн гадаа оюутнуудын босгосон майхан лагерийг зайлуулжээ. Түүнчлэн тус их сургуулийн бүх давхрыг эсэргүүцэгчдээс чөлөөлсөн тухай Цагдаагийн газар мэдээлжээ.
Харин “ABC News” мэдээлэхдээ “Гаазын зурваст хийж буй Израилийн дайныг эсэргүүцсэн оюутнуудын хөдөлгөөн Америк даяар өрнөсөөр байна. Эрх баригчдын явуулж буй гадаад бодлогыг эсэргүүцэж Израилиас харилцаагаа таслахыг шаардсан оюутнуудыг өнгөрсөн амралтын өдрүүдэд зуу зуугаар нь баривчилж байна. Баривчилгаа Аризон мужийн их сургуулиас өгсүүлээд Индианы их сургууль, Бостоны Зүүн хойд их сургуульд ч явагдлаа” хэмээжээ.... 4 сарын 30-нд Остин хот дахь Техасын их сургуулийн оюутнуудаас 40 хүнийг баривчилсан тухай “CNN” мэдээллээ. Цагдаагийнхан энэ үеэр дууны гранат болон химийн сум зэргийг ашигласан аж.
Нью-Йоркт 100 гаруй оюутныг баривчлав
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.