Манай гарагийн хамгийн баян хүмүүсийн нэг, "Microsoft" корпорацийг үндэслэгч Билл Гейтс хүн төрөлхтөний хувьд маш чухал, тулгамдсан асуудал болох өлсгөлөнгөөс ангижрах шинэ аргыг олсон тухай мэдэгдлээ. “Би саяхнаас шар будааг ихэд сонирхон судалж эхэллээ. Түүнийг бүр 8500-7000 жилийн тэртээгээс тарьж ирсэн. Хүмүүс бичиг үсэг зохиох, дугуй бүтээхээс ч өмнө энэ будааг ургуулж сурчээ.... Цаг уурын өөрчлөлтийн нөлөөгөөр ургац авах хугацааг урьдаас тооцоолж тааварлахад бэрх болж байна, ийм учраас шар будаа шиг ургамал өнөөдөр илүү ихээр үнэлэгдэх боллоо. Чухам энэ будаа л дэлхийн дулааралд бусдаас илүү хурдан дасан зохицох боломжтой гэж би бодож байна” хэмээн Билл Гейтс ярилаа.
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ2025-06-09
-
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ2025-05-28
-
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ2025-05-28
-
Хуулийн төсөл өргөн барьлаа2025-05-28
-
Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ0 сэтгэгдэл