Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
ЭХЛЭЛ
Улс төр
Эдийн засаг Уул уурхай
Дэлхий дахинд
Хууль эрхзүй
Нийгэм соёл
Хүн байгаль
Спорт
Эрүүл мэнд
  • ЭХЛЭЛ
  • Улс төр
  • Эдийн засаг Уул уурхай
  • Дэлхий дахинд
  • Хууль эрхзүй
  • Нийгэм соёл
  • Хүн байгаль
  • Спорт
  • Эрүүл мэнд

Reuters: Ассанж энэ удаа яллаа

2024-5-21
0
ЖИРГЭХ

#FreeAssangeNOW #NoExtradition 
Дэлхийн хамгийн алдартай улстөрийн хоригдол, “Wikileaks” сайтыг үндэслэгч Жулиан Ассанж Лондоны Дээд Шүүхэд ялалт байгуулсан тухай “Reuters” агентлаг мэдээлэв. Тэрбээр өөрийг нь АНУ-д шилжүүлэх тухай шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхтэй болжээ. “Жулиан Ассанжийн эсрэг улстөрийн зорилгоор хэрэг үүсгэсэн.... Хэрэв Ассанжийг АНУ-д албадан шилжүүлэх юм бол түүнийг хүн бусын нөхцөл хүлээж байгаа” гэж Ассанжийн өмгөөлөгчид мэдэгдлээ. 
АНУ-ын эрх баригчид болон Пентагоны гэмт хэргүүдийг илчилж, өөр олон эмзэг сэдвийг хөндөн дэлхий дахинд цацсаныхаа төлөө олон жил хоригдож буй Жулиан Ассанжийг анх Швед улс 2010 онд Ассанжийг хүчингийн хэрэгт буруутгаж мөрдөж мөшгиж эхэлсэн юм. Үүнд Америк гүрний дарамт шахалт ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэж тухайн үед олон ХМХ бичиж байлаа. Ийм учраас Ассанж 2011 оноос Лондон дахь Эквадорын Элчин яамын байранд толгой хоргодох болжээ. Тэрбээр дэлхийн 21 орноос улстөрийн орогнол хүссэн боловч 1 ч улс нааштай хариу өгөөгүй. Ассанж гэхдээ Орос гүрнээс орогнол хүсээгүйг энд дурдъя, хэрэв тэгсэн бол мань эр нөгөө Эдвард Сноуден шиг одоо тэнд эрүүл саруул, гэр бүлтэйгээ  аз жаргалтай амьдран суух ч байсан юм билүү?  
Даян дэлхийн нүдийг нээж мянга мянган нууц баримтуудыг дэлгэн ардчилал ярьсан Америкийн үнэн нүүр царайг илчилж зүрхэлсэн түүнийг өмөөрөх 1 ч орон олдсонгүй, бүгд Америк гүрнээс айжээ....  Эквадорын эрх баригчид 2018 онд Ассанжийг орогнуулах зөвшөөрлөө цуцалсан. Дараа нь буюу 2019 оны 4 сард Английн цагдаа нар түүнийг баривчлав. АНУ-ын тухайд, энэ улс анх Ассанжийг ганцхан зүйлд буюу төрийн компьютерт нэвтрэх хуйвалдан зохион байгуулсан гэж буруутгаж байлаа. Гэвч Америкийн эрх баригчид удалгүй түүнийг тагнуул хийж цэргийн нууц задруулсан, нууц мэдээлэл тараасан гэх зэргээр яллаж 17 зүйл анги нэмснээр барахгүй заавал өөрсдөд нь шилжүүлж өгөхийг Англиас шаардсаар байна. Англи хэрэв сая Жулиан Ассанжийг Америкт өгөх шийдвэр гаргасан бол тэр шууд 175 жилийн хорих ял авах байв. 
#МЦогзолмаа орчуулав.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ОХУ-д замын ослоор 3 монгол амиа алджээ
Монголчууд 28 сая рублиэр "шатжээ"
Грек ажлын 6 өдөртэй болов
Казахстан ХМХ-н шинэ хуультай болов
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    2025-06-09
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    2025-06-09
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    2025-06-09
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    2025-06-09
  • Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Эрдэнэсийн хүүхдүүд” баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин буурах эрсдэл тулгарлаа
    2025-05-29
  • Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА
    2025-05-28
  • “ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-05-28
  • “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН МЕНЕЖЕРҮҮД УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
    2025-05-28
  • Хуулийн төсөл өргөн барьлаа
    2025-05-28
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүгийн дэмжлэг үзүүлэх журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа
    2025-05-28
  • Ахмад настан сувилуулахад нийгмийн халамжийн сангаас олгох эрхийн бичгийн жишиг үнийн хэмжээг тогтоолоо
    2025-05-28
  • Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28
  • Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газарт итгэл хүлээлгэвэл би үлдэнэ, үгүй бол огцорно
    2025-05-28
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    218 үзсэн
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    32 үзсэн
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    25 үзсэн
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    25 үзсэн
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    0 сэтгэгдэл
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    0 сэтгэгдэл
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    0 сэтгэгдэл
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    0 сэтгэгдэл
ЭХЛЭЛ Улс төр Эдийн засаг Уул уурхай Дэлхий дахинд Хууль эрхзүй Нийгэм соёл Хүн байгаль Спорт Эрүүл мэнд
Вэб сайт хийх