Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
ЭХЛЭЛ
Улс төр
Эдийн засаг Уул уурхай
Дэлхий дахинд
Хууль эрхзүй
Нийгэм соёл
Хүн байгаль
Спорт
Эрүүл мэнд
  • ЭХЛЭЛ
  • Улс төр
  • Эдийн засаг Уул уурхай
  • Дэлхий дахинд
  • Хууль эрхзүй
  • Нийгэм соёл
  • Хүн байгаль
  • Спорт
  • Эрүүл мэнд

Англичууд чүдэнз, лаазалсан хүнс нөөцөлж эхлэв

2024-5-28
0
ЖИРГЭХ

Англи улсын Шадар сайд Оливер Дауден хүн амдаа хандаж уриалга гаргасан биш англичуудыг айлгаж орон даяар бөөн шуугиан дэгдээлээ. “Хямрал дэгдэж Онц байдал үүссэн тохиолдолд англичууд төлөвлөгөө гаргаж түүнийхээ дагуу хөдлөх ёстой. Үүний дүнд бүх нийтээрээ тогтвортой байдлаа хадгалж Онцгой байдал болон Яаралтай тусламж зэрэг албадын ачааллыг багасгахад тусална. Айл өрх бүр багаар бодоход 3 хоног хэрэглэх лаазалсан хүнс, цэвэр ус нөөцлөх ёстой” хэмээн Шадар сайд Дауден мэдэгдсэн байна. Үүний дараа англичууд шууд л бөөн бөөнөөрөө хүнсний дэлгүүрүүд рүү “довтолж” будаа, гоймон, савтай цэвэр ус, лаазалсан хүнс, чүдэнз зэрэг гартаа таарсан бүхнийг бөөндөж худалдан авсаар хэдхэн цагийн дотор дэлгүүрүүдийнхээ лангууг хоосолжээ. 
Супермаркетуудын эзэд сүүлдээ ард иргэдэд хандаж мэдэгдэл гарган “Үймж сандрах хэрэггүй. Өргөн хэрэглээний барааг хэт олноор худалдаж авахгүй дэмий хэрэг” хэмээжээ. 
Бүх зүйл Английн Засгийн газар албан сайтаа сурталчилснаас эхлэлтэй. “Хаант улсын албатууд орон гэртээ хямралаас сэргийлэн төрөл бүрийн барааг нөөцлөх ёстой.... Үер усны аюул болон тог цахилгаан тасалдах, усан хангамж тасрах, Цар тахал, кибер довтолгоо, GPS системийн ажиллагаа доголдох, цөмийн дайралт зэрэг бүх нийтийг хамарсан ямарваа хямралт нөхцөл байдал үүссэн тохиолдолд үүнийг даван туулж амьд үлдэхийн тулд айл өрх бүр дараах зүйлсийг бэлдсэн байх шаардлагатай: гар утас цэнэглэх тэжээлийн блок, гар чийдэн ба радиогийн зай, эмийн сан, антисептик нойтон салфетка, савтай цэвэр ус, лаазалсан хүнс эсвэл ус нэмж буюу халааж хэрэглэх зориулалттай хуурай хүнс. Хүүхэдтэй айл өрхүүд мөн хүүхдийн сүү, живх, хэрэв гэрийн тэжээмэл амьтантай бол хоолыг нь бэлдэх хэрэгтэй. Эдгээр бэлтгэлийг аажим аажмаар хийж гүйцэтгээрэй. Мөн гал тогооныхоо шүүгээг шалгаарай. Зарим айл удаан хадгалах зориулалттай хүнсийг хангалттай хэмжээгээр хадгалсан байж магадгүй” хэмээн Английн Засгийн газрын сайтын мэдэгдэлд дурджээ. 
Гэвч ихэнх англичууд нөгөө сайт руу нь оролгүй зүгээр л Даудены уриалгыг сонсчихоод үймэн бужигнасан бололтой. 
Английн Засгийн газар энэ удаа ард түмнээ үнэхээр айлгаж сандрааснаа ойлгосон бололтой маргааш нь “Даудены зөвлөгөө ийм үймээн сандраан дэгдээх ёсгүй байсан юм, гэхдээ л бэлтгэл хэрэгтэй шүү” хэмээн мэдэгдлээ.
#МЦогзолмаа орчуулав.
 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголын говиос 25 мянган жилийн өмнөх эртний хүний яс олджээ
Археологийн хүрээлэнгийн нэгэн шинэ нээлт болно
“Авьяаслаг Уурхайчин” шоунд амжилттай оролцлоо
Итали: Ковидтой учраас алуурчны ялыг хөнгөрүүлсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    2025-06-09
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    2025-06-09
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    2025-06-09
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    2025-06-09
  • Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Эрдэнэсийн хүүхдүүд” баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин буурах эрсдэл тулгарлаа
    2025-05-29
  • Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА
    2025-05-28
  • “ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-05-28
  • “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН МЕНЕЖЕРҮҮД УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
    2025-05-28
  • Хуулийн төсөл өргөн барьлаа
    2025-05-28
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүгийн дэмжлэг үзүүлэх журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа
    2025-05-28
  • Ахмад настан сувилуулахад нийгмийн халамжийн сангаас олгох эрхийн бичгийн жишиг үнийн хэмжээг тогтоолоо
    2025-05-28
  • Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28
  • Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газарт итгэл хүлээлгэвэл би үлдэнэ, үгүй бол огцорно
    2025-05-28
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    251 үзсэн
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    33 үзсэн
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    26 үзсэн
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    26 үзсэн
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    0 сэтгэгдэл
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    0 сэтгэгдэл
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    0 сэтгэгдэл
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    0 сэтгэгдэл
ЭХЛЭЛ Улс төр Эдийн засаг Уул уурхай Дэлхий дахинд Хууль эрхзүй Нийгэм соёл Хүн байгаль Спорт Эрүүл мэнд
Вэб сайт хийх