Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
ЭХЛЭЛ
Улс төр
Эдийн засаг Уул уурхай
Дэлхий дахинд
Хууль эрхзүй
Нийгэм соёл
Хүн байгаль
Спорт
Эрүүл мэнд
  • ЭХЛЭЛ
  • Улс төр
  • Эдийн засаг Уул уурхай
  • Дэлхий дахинд
  • Хууль эрхзүй
  • Нийгэм соёл
  • Хүн байгаль
  • Спорт
  • Эрүүл мэнд

Газар хөдлөлтийн төвд хүн эрсдээгүй, барилга нураагүй ганцхан хот бий

2023-2-14
0
ЖИРГЭХ

Турк улсын Хатай мужид болсон аймшигт газар хөдлөлтийн төвд оршдог Эрзинь хэмээх 42 мянган хүн амтай хотод ганц ч хүн амь үрэгдээгүй, ганц ч барилга байшин нураагүй тухай “ТВ5” мэдээлэв. Үүний шалтгааныг хотын мэр Оккеш Эльмасоглу тайлбарлалаа. “Манай хотод нэг ч хүн амь эрсдээгүй, бэртэл гэмтэл ч аваагүй, мөн ямар ч нуралт эвдрэл байхгүй6 Барилгын стандартыг зөрчсөн барилга барихыг би шууд хориглодог, тусгай зөвшөөрөлгүй бол бүр өөрийн хамаатан саданд ч зөвшөөрдөггүй. Мөн баригдаж буй байшин, барилга байгууламжийг нэг бүрчлэн тогтмол маш нарийвчлан шалгаж хянадаг. Хотын барилгачид, иргэд намайг ийм эвлэршгүй байр суурь баримталдаг гэж үргэлж загнаж харааж зүхдэг. Би хэзээ ч тохиролцдоггүй, үүнээс болоод олон юм үзэж даван туулсаар байна. Гэвч би дарамт шахалтад огт бууж өгдөггүй. Миний нэр төр цэвэр, сэтгэл санаа амгалан. Гэхдээ бүхнийг 100% хянах боломжгүй, зарим хүмүүс нууцаар, хулгайгаар барих тохиолдол гардаг. Хууль бусаар барилгын ажил эхлүүлсэн бол эрс шийдмэг таслан зогсоодог. Миний баримталдаг энэ зарчмын ачаар зөвшөөрөлгүй барилгын цар хүрээ эрс багассан” гэж тэрбээр ярив. 
44 настай Оккеш Эльмасоглу бол Эрзинь хотод төрж өссөн, их сургууль төгсч цэргийн алба хаасны дараа нутагтаа буцаж иржээ. Тэрбээр 2019 оны 3 сарын 31-нд хотын даргаар сонгогдсон аж.
Харьцуудахад, Эрзинь хотоос хойш 20км-т орших Османие хот, мөн урагшаа 110кмт-т байрладаг Хатай хот гээд маш олон хот суурин газар энэ байгалийн гамшигт өртөж олон хүн нас барж маш их хэмжээний гарз хохирол учирсан билээ. Газар хөдлөлтийн үеэр Туркт маш олон барилга нурж байшин бүхлээрээ ойчиж буй бичлэг цацагдсан. Шинжээчид үүнийг тайлбарлахдаа "Барилгын норм дүрэм баримтлаагүй.... бетон чанаргүй байсан. Мөн Туркийн эрх баригчид барилгын салбарт "өршөөл" тогтмол зарлаж хууль бус барилгуудад зөвшөөрөл олгож ашиглалтад хүлээн авч байв. Энэ орны зөвхөн өмнөд нутгуудад 75 мянган ийм барилга байшин байсан" хэмээжээ. 
Орчуулсан #МЦогзолмаа

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголын говиос 25 мянган жилийн өмнөх эртний хүний яс олджээ
Археологийн хүрээлэнгийн нэгэн шинэ нээлт болно
“Авьяаслаг Уурхайчин” шоунд амжилттай оролцлоо
Итали: Ковидтой учраас алуурчны ялыг хөнгөрүүлсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • irgen (66.181.184.107)
    Hun am ni hed ve? 3 say hun amtai hot bh daa. Manai hot 2 say bh.
    2023 оны 02 сарын 16 | Хариулах
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ МИНИЙ ГЭР БҮЛ- МИНИЙ БАХАРХАЛ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
    2025-06-23
  • Б.Чойжилсүрэн: ТЭЦ-lll дээр гарсан ослын шууд хохирлын хэмжээг гаргахад дахиад долоо хоног шаардлагатай
    2025-06-19
  • Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад онцгой дэглэм тогтоож ажиллах чиглэл өглөө
    2025-06-19
  • "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
    2025-06-19
  • "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
    2025-06-19
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    2025-06-09
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    2025-06-09
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    2025-06-09
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    2025-06-09
  • Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Эрдэнэсийн хүүхдүүд” баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин буурах эрсдэл тулгарлаа
    2025-05-29
  • Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА
    2025-05-28
  • “ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-05-28
  • “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН МЕНЕЖЕРҮҮД УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
    2025-05-28
ЭХЛЭЛ Улс төр Эдийн засаг Уул уурхай Дэлхий дахинд Хууль эрхзүй Нийгэм соёл Хүн байгаль Спорт Эрүүл мэнд
Вэб сайт хийх