Сайн дураараа эх орон руугаа буцахыг хүссэн Украин улсын дүрвэгчдийн тээврийн зардлыг төлөхөөр болсон тухай Чехийн эрх баригчид мэдэгдлээ. “Украин хүртэл автобусаар зорчих тасалбарын мөнгийг төрөөс тэдэнд олгоно. Мөн өвдсөн украинчуудыг Түргэн тусламжийн машинаар зөөвөрлөж хүргэх болно. Одоогоор 400 дүрвэгч, 30 өвчтөний зорчих төлбөрийг төлнө гэж тооцоолсон. Уг хөтөлбөрт 5,5 сая крон зарцуулахаар төлөвлөж байна” хэмээн Чехийн Дотоод хэргийн яам мэдэгдлээ. "Дотоод хэргийн яамаас хэрэгжүүлж буй энэ төсөл 6 -11 сарын хооронд үргэлжилж украинчууд ганц л удаа хамрагдах боломжтой” хэмээн “Czech Radio” дамжуулав.
Нэмж өгүүлэхэд, Чехэд одоогоор дүрвэгчийн бүртгэлтэй Украины 339 мянган иргэн амьдарч байна.
#МЦогзолмаа орчуулав.
Чех: Буцах украинчуудын тээврийн зардлыг "даана"
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ2025-06-09
-
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ2025-05-28
-
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ2025-05-28
-
Хуулийн төсөл өргөн барьлаа2025-05-28
-
Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ0 сэтгэгдэл