Солонгосын хойгт “агаарын бөмбөлөг”-ийн дайн үргэлжилсээр л. Умард Солонгос хог хаягдалтай, малын өтөг бууцтай шаарынхаа дараа 6 сарын 8-нд 330 ширхэг агаарын бөмбөлгийг хойд хөрш лүүгээ хөөргөжээ. Бас л хог хаягдлаар дүүргээд. “Хог хаягдалтай 330 гаруй агаарын бөмбөлгийг Өмнөд Солонгосын цэргүүд олж илрүүлсэн, эдгээрээс 80 гаруйг өөрийн нутаг дээр газардсан байхыг олсон” хэмээн “Yonhap” агентлаг мэдээллээ.
Энэ арга хэмжээний хариу болгож Өмнөд Солонгосын эрх баригчид хил орчмын нутгуудад дээрх чанга яригчуудаа ажиллуулж суртал ухуулгаа явуулж эхэлсэн хэмээн “The Associated Press” агентлаг дамжуулав.
Үүнээс хэдэн цагийн дараа Умард Солонгосын удирдагч III Кимийн дүү Ким Ё Жон мэдэгдэл хийлээ. Ким Ё Жон бол Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны суртал ухуулгын хэлтэсийн дэд дарга билээ.
“Өмнөд Солонгос маш аюултай нөхцөл байдал үүсгэх эхлэлийг тавилаа. Хэрэв наад суртал ухуулгаа болихгүй бол, хэрэв хил дамнан ухуулах хуудсаа илгээж буй наад ухуулагчдаа зогсоохгүй бол манай зүгээс шинээр “хатуу, чанга” хариу барина. Сөргөлдөөний хямралыг улам ихээр өдөөн хатгаж буй наад үйл ажиллагаагаа нэн даруй зогсоо гэж би Сөүлээс шаардаж байна. Хатуу, чангаар сэрэмжлүүлж байна” хэмээн Умардын тэргүүн Ким Чен Уны дүү анхааруулав. “2 Солонгосын зөрчил улам хурцдаж, цөмийн гэрээ мухардалд орсон. Иймээс Өмнөд ингэж чанга яригчаар суртал ухуулга хийх зэргээр авирлаж буй нь цэргийн ажиллагаа явуулахыг өдөөн хатгаж байгаа хэрэг” хэмээн Умардын албаны сонин хэвлэлүүд бичжээ.
#МЦогзолмаа орчуулав.
2 Солонгосын харилцаа хурцдаж эхэллээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Төсөл хэрэгжүүлж эхэлснээр гэмт хэргийн илрүүлэлт 41,9 хувиар өсчээ.Уржигдар 19 цаг 27 мин
-
Үерт автсан айл, өрхүүдэд туслав2024-10-15