Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
ЭХЛЭЛ
Улс төр
Эдийн засаг Уул уурхай
Дэлхий дахинд
Хууль эрхзүй
Нийгэм соёл
Хүн байгаль
Спорт
Эрүүл мэнд
  • ЭХЛЭЛ
  • Улс төр
  • Эдийн засаг Уул уурхай
  • Дэлхий дахинд
  • Хууль эрхзүй
  • Нийгэм соёл
  • Хүн байгаль
  • Спорт
  • Эрүүл мэнд

 Н.Мягмарт компанийг удирдах, бүрэн төлөөлөх эрхийг олгон, үүрэгт ажлыг нь хүлээлгэн өглөө

2023-3-02
0
ЖИРГЭХ

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Тавантолгой төмөр зам ХХК-д зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож Бүрэн эрхт төлөөлөгчөөр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Хууль эрхзүйн газрын дарга Н.Мягмарыг томилуулан ажиллуулахар шийдвэрлэлээ.

Тус шийдвэрийн дагуу Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр /2022.12.12/  Н.Мягмарт компанийг удирдах, бүрэн төлөөлөх эрхийг олгон, үүрэгт ажлыг нь хүлээлгэн өглөө.Онцгой дэглэм тогтоосон хугацаанд Тавантолгой төмөр зам ХХК-ийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод болгох, засаглалыг сайжруулах, бүх шатны үйл ажиллагаа, санхүүгийн бүртгэл, тайланг дүгнэх, дүгнэлт гаргах, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа болон хөдөлгөөн зохион байгуулалт, аюулгүй байдлыг мэргэжлийн удирдлагаар хангаж, төсөлд зарцуулсан хөрөнгөд хөндлөнгийн аудит хийлгэж, хууль бус ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэл, үйл ажиллагааг байгаа эсэхийг тогтоох зорилгоор Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчийг ийнхүү томилоод байна.

Түүнчлэн Богдхан төмөр зам төсөл болон Тавантолгой төмөр зам ХХК-ийн хөрөнгө оруулалт, бизнес төлөвлөгөөнд заасан зорилт, арга хэмжээний хэрэгжилт, худалдан авах ажиллагаанд санхүүгийн иж бүрэн хамтарсан хяналт шалгалт хийж, дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг хүлээж байна.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нь Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумдын нутгийг хамарсан 233.6км урттай 2 өртөө, 6 зөрлөгтэй, 16 гүүр, 126 хоолой, найман мал амьтны гарцтай. Нийт хувьцааны 66 хувийг Эрдэнэс Тавантолгой ХК, 34 хувийг Монголын төмөр зам ТӨХК тус тус эзэмшиж байна. Засгийн газрын 2022 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн тогтоолоор тус компанийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчээр Монголын төмөр зам ТӨХК-ийг тогтоосон.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын барихад шаардагдсан хөрөнгийн тодорхой хэсгийг нүүрс урьдчилан борлуулах гэрээ байгуулах замаар санхүүжүүлсэн тус компанийн төмөр замын бүтээн байгуулалтын үйл ажиллагаа нь иргэд, олон нийтийн дунд үүсээд байгаа нүүрсний хулгайн асуудалтай холбогдоод байгаа юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ОХУ-д замын ослоор 3 монгол амиа алджээ
Монголчууд 28 сая рублиэр "шатжээ"
Грек ажлын 6 өдөртэй болов
Казахстан ХМХ-н шинэ хуультай болов
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ МИНИЙ ГЭР БҮЛ- МИНИЙ БАХАРХАЛ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
    2025-06-23
  • Б.Чойжилсүрэн: ТЭЦ-lll дээр гарсан ослын шууд хохирлын хэмжээг гаргахад дахиад долоо хоног шаардлагатай
    2025-06-19
  • Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад онцгой дэглэм тогтоож ажиллах чиглэл өглөө
    2025-06-19
  • "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
    2025-06-19
  • "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
    2025-06-19
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    2025-06-09
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    2025-06-09
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    2025-06-09
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    2025-06-09
  • Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Эрдэнэсийн хүүхдүүд” баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин буурах эрсдэл тулгарлаа
    2025-05-29
  • Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА
    2025-05-28
  • “ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-05-28
  • “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН МЕНЕЖЕРҮҮД УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
    2025-05-28
ЭХЛЭЛ Улс төр Эдийн засаг Уул уурхай Дэлхий дахинд Хууль эрхзүй Нийгэм соёл Хүн байгаль Спорт Эрүүл мэнд
Вэб сайт хийх