Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
ЭХЛЭЛ
Улс төр
Эдийн засаг Уул уурхай
Дэлхий дахинд
Хууль эрхзүй
Нийгэм соёл
Хүн байгаль
Спорт
Эрүүл мэнд
  • ЭХЛЭЛ
  • Улс төр
  • Эдийн засаг Уул уурхай
  • Дэлхий дахинд
  • Хууль эрхзүй
  • Нийгэм соёл
  • Хүн байгаль
  • Спорт
  • Эрүүл мэнд

Ё.ЖАРГАЛСАЙХАН: ЦААШИД ТЭЭВРИЙН ҮНЭ БУУРАХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА

2023-3-02
0
ЖИРГЭХ

Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайханаас авто замын боомтууд, ачаа тээврийн цаг үеийн асуудлаар тодрууллаа.

-Өнөөдрийн /2023.01.16/ байдлаар манай улсын хэдэн боомт хэвийн үйл ажиллагаатай байна вэ?

-БНХАУ-тай хиллэдэг авто замын Баянхошуу, Бичигт, Замын-Үүд, Ханги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Булган найман боомтоор тээвэрлэлт хийгдэж байгаа. Хавирга, Сүмбэр, Даян боомтууд одоогоор нээгдээгүй байна.

ОХУ-тай хиллэдэг хилийн боомтууд хоёр талын тохирсон цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллаж байгаа бөгөөд Алтанбулаг, Цагааннуур боомтуудаар зорчигчийн байнгын тээврийн үйлчилгээ явагдаж байгаа.

Замын-Үүд боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг энэ оны нэгдүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн нээсэн. Түүнээс гадна Гашуунсухайт, Булган боомтуудаар ачаа, зорчигч тээврийн хөдөлгөөн хэвийн горимд шилжсэн. Мөн 2023 оны нэгдүгээр сарын 19-ний өдрөөс Хавирга боомтыг нээх төлөвтэй байна.

-Тус боомтууд дахь зорчигч болон ачаа тээвэр, тээврийн үнийн талаар тодруулбал?

-Замын-Үүд боомтоор өдөрт 80-104 ачааны автомашин, том оврын 7-12 автобус 120-294 зорчигч БНХАУ-руу нэвтрэн тээвэрлэлт хийж байгаа. Харин экспортын 10-15 машин гарч байна. Тарифын хувьд Эрээнээс Замын-Үүд 24 тн буюу 63 м3 ачаа 7200-8100 юань буюу 3,609,550- 4,120,000 төг, Эрээнээс Улаанбаатар чиглэлд 6,700,000-8,240,000 төгрөгийн ханштай байна. Цар тахлын үетэй харьцуулбал ачаа, тээврийн үнэ буурах төлөвтэй байгаа.

Ханги боомтоор өдөрт 60-252 тээврийн хэрэгсэл хилээр нэвтэрч, 4.380-18.400 тн нүүрс, уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлт хийж байна. Үнэ тарифын хувьд Гаалийн хяналтын талбайгаас 1 тонн нүүрс 21.630 төг ханштай.

Бичигт боомтоор өдөрт 50-75 тээврийн хэрэгсэл нэвтрэн хилийн шугам дээр ачаа солилцох байдлаар 3.910-5.000 тн нүүрс болон уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлт хийж байна.

Гашуунсухайт боомтоор өдөрт нүүрс тээврийн 586-831 автомашинаар 73.000-103.000 тн нүүрс, 25-50 орчим автомашин 1.100-2.200 тн зэсийн баяжмал, импортын ачааны 8-17 автомашин хилээр нэвтрэн тээвэрлэлт хийж байна. Тарифын хувьд уртын тээвэрт тонн тутамд 56650 төг, богинын тээвэрт 146780 төгрөгийн ханштай.

Шивээхүрэн боомтоор өдөрт нүүрс тээврийн 135-288 орчим автомашин хилээр нэвтрэн 20.500-42.560 тн нүүрсний экспортын тээвэрлэлт хийж байна. Тарифын хувьд 1 тонн тутамд 36000 төгрөгийн ханштай. Одоогоор хилийн шугам дээр чингэлэг солилцож байгаа. Удахгүй хятадын тал руу жолооч нарыг нэвтрүүлнэ гэсэн албан мэдээтэй байна.

Баянхошуу боомтоор өдөрт 46-50 орчим тээврийн хэрэгсэл хилээр нэвтэрч 11.900-12.100 баррель газрын тосыг хилийн шугам дээр чиргүүл солилцох байдлаар тээвэрлэлт хийж, Булган боомтоор мөн ачаа зорчигч тээвэрлэлт хэвийн горимд шилжсэн. Өдөрт 30-60 орчим тээврийн хэрэгсэл 3.750-4.400 тн нүүрсний тээвэрлэлт хийж байна.

Бургастай боомтоор өдөрт 10-60 орчим тээврийн хэрэгсэл 300-500 тн төмрийн хүдрийн тээвэрлэлт хийж байгаа.

-ОХУ-тай хиллэдэг боомтуудын тээврийн нөхцөл байдлын талаар?

-Алтанбулаг боомтоор өдөрт импортын 220,4-425,0 тн ачаатай 13-24 тээврийн хэрэгсэл, Цагааннуур боомтоор 20-25 тээврийн хэрэгсэл, Боршоо боомтоор 50-277,5 тн ачаа бүхий 6-12 орчим ачааны автомашин тус тус орж ирж байна.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголын говиос 25 мянган жилийн өмнөх эртний хүний яс олджээ
Археологийн хүрээлэнгийн нэгэн шинэ нээлт болно
“Авьяаслаг Уурхайчин” шоунд амжилттай оролцлоо
Итали: Ковидтой учраас алуурчны ялыг хөнгөрүүлсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ МИНИЙ ГЭР БҮЛ- МИНИЙ БАХАРХАЛ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
    2025-06-23
  • Б.Чойжилсүрэн: ТЭЦ-lll дээр гарсан ослын шууд хохирлын хэмжээг гаргахад дахиад долоо хоног шаардлагатай
    2025-06-19
  • Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад онцгой дэглэм тогтоож ажиллах чиглэл өглөө
    2025-06-19
  • "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
    2025-06-19
  • "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
    2025-06-19
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    2025-06-09
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    2025-06-09
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    2025-06-09
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    2025-06-09
  • Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Эрдэнэсийн хүүхдүүд” баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин буурах эрсдэл тулгарлаа
    2025-05-29
  • Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА
    2025-05-28
  • “ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-05-28
  • “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН МЕНЕЖЕРҮҮД УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
    2025-05-28
ЭХЛЭЛ Улс төр Эдийн засаг Уул уурхай Дэлхий дахинд Хууль эрхзүй Нийгэм соёл Хүн байгаль Спорт Эрүүл мэнд
Вэб сайт хийх