Дээрхийн гэгээнтэн, 14-р Далай лам Энэтхэг орны Бихар мужийн Махабодхи дацанд хүрэлцэн ирж сүсэгтэн олонтой уулзлаа. “Самуун цаг айсуй, үүнтэй холбоотойгоор байгаль юмсын харилцан шүтэлцээг ойлгохыг хичээгээрэй.... Материаллаг хөгжлийн үүднээс авч үзвэл хүн төрөлхтөн урт зам туулсан. Гэвч та бидний зүрх сэтгэл маань хүсэл тачаал, үзэн ядалтын улмаас үймрэн хямарсан хэвээрээ байна. Энэрэл нигүүлсэл, сайн санаа, хайр, юмсын харилцан шүтэлцээний ойлголтын талаарх Буддын сургааль өнөөдөр маш чухал” гэж 87 настай Далай лам цугласан олонд хандан хэлжээ. Энэ Махабодхи дацанг 2600 жилийн тэртээ буддизмыг үндэслэгч Будда Шакьямуни бүрэн гэгээрсэн газарт барьсан юм байна.
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ерөнхий сайд Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байнаӨчигдөр 15 цаг 07 мин
-
“Эрдэнэс Алт Ресурс” ХХК-ийн борлуулалтын орлого нэмэгджээӨчигдөр 12 цаг 16 мин
-
Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Булган аймагт болж байнаУржигдар 14 цаг 46 мин