Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
ЭХЛЭЛ
Улс төр
Эдийн засаг Уул уурхай
Дэлхий дахинд
Хууль эрхзүй
Нийгэм соёл
Хүн байгаль
Спорт
Эрүүл мэнд
  • ЭХЛЭЛ
  • Улс төр
  • Эдийн засаг Уул уурхай
  • Дэлхий дахинд
  • Хууль эрхзүй
  • Нийгэм соёл
  • Хүн байгаль
  • Спорт
  • Эрүүл мэнд

Ираны 10 хотын зуу зуун сурагч охидыг хордуулжээ

2023-3-06
0
ЖИРГЭХ

Иран улсын өнцөг булан бүрд орших 10 гаруй хотод олон зуун сурагч охид нэгэн зэрэг бөөнөөр хордсон хэрэг гарчээ. "Үүнийг исламын гэмт бүлэглэлүүд үйлдсэн байх, тэд ийм байдлаар охид бүсгүйчүүдийн боловсрол эзэмшихэд саад болж тасалдуулахыг хүсч байна" гэж шинжээчид үзсэн тухай "REUTERS" агентлаг мэдээлэв. Талибууд өмнө нь сурагч охидыг ингэж хордуулсан хэрэг Афганистанд гарсан юм. 
Охид хордсон тохиолдол өнгөрсөн оны 11 сард анх гарсан, одоо бүр олныг хамарчээ. Энэ улсад хөвгүүд, охид тус тусдаа сурдаг, гэтэл ийм хордлого зөвхөн охидын сургуульд гарсан, гарч байна. Хордлогын шинж тэмдгээс дурдвал: Хөл гар түр зуур мэдээгүй болох, толгой өвдөх, дотор муухайрах. Ихэнхийн хувьд эдгээр шинж тэмдэг аяндаа арилж байв. Гэсэн ч зарим сурагч, бас багш эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байна. "Эхлээд хачин үнэр үнэртсэн, яг өмхийрсөн жүрж шиг. Эсвэл хэт хурц үнэртэй ус мэт үнэр гарсан" хэмээн хүүхдүүд ярьсан. Мөн зарим гэрч "Хүүхдүүд бөөнөөр хордохын өмнө үл мэдэх этгээдүүд сургуулийн хашаа руу ямар нэг юм шидсэнийг харсан" гэж мэдүүлжээ. 
Ираны эрх баригчид эхлээд "Санаатай хордуулсан гэх яриа үндэслэлгүй, баталгаагүй. Охид зүгээр сандарч тэвдсэн" гэж эрс няцааж.байв. Харин өнөөдөр зарим түшмэл "Сурагч охид руу санаатай халдсан бололтой” гэж хүлээн зөвшөөрчээ. 
Нийслэл Тегеран хотод эцэг эхчүүд бямба гарагт цуглаж Боловсролын яамын гадаа жагсч эсэргүүцлээ илэрхийлэв. "Эрх баригчид асуудлыг нуун дарагдуулахыг оролдсон тул бид тэднийг буруутгаж байна. Хэрэв хүүхэд хордуулах ажиллагаа үргэлжилсээр байвал, буруутнууд зохих шийтгэлээ авахгүй бол бид өөрийн хүүхдүүдийг сургуулд явуулахаа болино" гэж тэд шаарджээ. 
Орчуулсан #МЦогзолмаа

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголын говиос 25 мянган жилийн өмнөх эртний хүний яс олджээ
Археологийн хүрээлэнгийн нэгэн шинэ нээлт болно
“Авьяаслаг Уурхайчин” шоунд амжилттай оролцлоо
Итали: Ковидтой учраас алуурчны ялыг хөнгөрүүлсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ МИНИЙ ГЭР БҮЛ- МИНИЙ БАХАРХАЛ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
    2025-06-23
  • Б.Чойжилсүрэн: ТЭЦ-lll дээр гарсан ослын шууд хохирлын хэмжээг гаргахад дахиад долоо хоног шаардлагатай
    2025-06-19
  • Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад онцгой дэглэм тогтоож ажиллах чиглэл өглөө
    2025-06-19
  • "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
    2025-06-19
  • "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
    2025-06-19
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    2025-06-09
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    2025-06-09
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    2025-06-09
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    2025-06-09
  • Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Эрдэнэсийн хүүхдүүд” баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин буурах эрсдэл тулгарлаа
    2025-05-29
  • Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА
    2025-05-28
  • “ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-05-28
  • “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН МЕНЕЖЕРҮҮД УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
    2025-05-28
ЭХЛЭЛ Улс төр Эдийн засаг Уул уурхай Дэлхий дахинд Хууль эрхзүй Нийгэм соёл Хүн байгаль Спорт Эрүүл мэнд
Вэб сайт хийх